Баян-Өлгий аймгийн Булган суманд 30 ортой сургуулийн дотуур байр ашиглалтад оржээ
Баян-Өлгий аймгийн Булган суманд 30 ортой сургуулийн дотуур байр ашиглалтад оржээ. Тодруулбал, барилга угсралтын ажил бүрэн дуусаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 25/2020 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулжээ.
Уг барилгын гүйцэтгэл 100 хувьтай байгаа бөгөөд санхүүжилт нь 5126.0 сая төгрөг болсон байна.
Эх сурвалж: БСШУЯ