Каушек Басу: Үнийн өсөлтийн асуудлыг улстөрчдөөс хол байлгах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Каушек Басу: Үнийн өсөлтийн асуудлыг улстөрчдөөс хол байлгах хэрэгтэй

Дэлхий даяар эрчимтэй өсч буй инфляцын талаар Дэлхийн банкны Ерөнхий эдийн засагч асан К.Басу байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр энэ удаагийн инфляц өмнөх түүхүүдээс ялгарах гол онцлог нь дэлхийн олон улс орныг дамнасан явдал гэдгийг онцлов. Гэхдээ одоогийн инфляцын хөдөлгөөн цар тахлын улмаас унасан эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй гэдгээрээ нийтлэг боловч улс орон бүрийн хэрэгжүүлсэн бодлого харилцан өөр, үүнээс хамаараад эдийн засгийн гүйцэтгэл нь ч харилцан адилгүй байгааг мартаж болохгүй гэсэн байна.

Хэрэв Засгийн газрууд хэрэглэгчдэд хүнд цохилт болгохгүйгээр асуудлыг шийднэ гэвэл хэдийнэ хүнд байдалд ороод буй жижиг бизнесүүд уналтад орж, үйлдвэрлэл буурч, ажлын байраа танаж, дампуурах ч эрсдэлтэй. Нөгөө талаас жижиглэнгийн барааны үнэ өндөр хэвээр байвал хэрэглэгчид хүнд цохилтод өртөнө гэжээ.

Эцэст нь инфляцыг удирдах амар зүйл биш гэдгийг тодотгоод, тиймээс бодлого боловсруулагчид шинжлэх ухаан болон өмнөх туршлагуудыг хослуулан бодлогоо хэрэгжүүлэх нь чухал, харин үнийн өсөлтийн асуудлыг улс төрөөс хол байлгах хэрэгтэйг сануулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж