Хятадын технологийн аварга "Алибаба" компанийн ажилтан эмэгтэйг хянан зааварлагч нь бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн гэх мэдээ энэ оны эхээр цацагдсан билээ. Тус ажилтан эмэгтэйг худал цуурхал тараасан хэргээр ажлаас нь халсан байна.
“The Wall Street”-д Ням гаригт мэдээлснээр, сайхь эмэгтэйг Жоү гэдэг бөгөөд хянан зааварлагч Ванг Ченгвэ нь албаны аяллын үеэр дарамт үзүүлэн хүчирхийлсэн гэж мэдэгдсэн боловч арваннэгдүгээр сарын 25-нд ажлаасаа халагджээ.
Жоүг ажлаас халсан шалтгаан нь компанийн дотоод журмыг зөрчиж, худал мэдээлэл тараан, байгууллагын нэр төрд халдсан хэмээн үзсэн байна. Тэрбээр дээд удирдлагадаа болсон хэргийн талаар хэлсэн боловч ямар ч хариу арга хэмжээ авалгүй, чимээгүй өнгөрөөсөн гэжээ.
Жао мэдэгдэлдээ согтууруулах ундаа шахуулан уусан, ухаан орж сэргэсний дараа хянан зааварлагч нь буудлын өрөөнд үнсэж, тэмтчиж байсан гэж дурдсан байна. "Алибаба" компани Вангийг ажлаас нь халж, цагдаа нартай хамтран дотооддоо асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Мөн тус болсон хэрэгтэй холбогдсон ажилтнуудаа ч халсан байна.
"Алибаба" Жоуд хуулийн болон зөвлөх үйлчилгээний төлбөр төлж, түүнийг компаниас гарах талаар тохиролцохыг оролдсон гэж мэдэгдсэн ч тэр эдгээр саналыг хүлээж аваагүй байна. Гэсэн хэдий ч Жоу тус компанийн ажилчидтай байнга харилцаатай байж, энэ үйл явдлын дараа сэтгэл санааны хямралд орон, уртасгасан чөлөө хүссэн тухайгаа ярьсан гэж сонинд бичжээ.
Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид Вангийн үйлдлийг гэмт хэргийн түвшинд хүрээгүй гэж тогтоосон тул есдүгээр сард түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж сэтгүүлд нэмж дурдсан байна.
Жоугийн хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч Хятадын дэд ерөнхий сайд асан Жан Гаоли өөрийг нь бэлгийн харилцаанд оруулахыг албадсан гэж олон нийтийн сүлжээгээр хэлснийхээ дараа олны нүднээс алга болсон Хятадын теннисчин Пэн Шуайгийн хэрэг эрс тэс ялгаатай. Түүний хүчирхийллийн талаарх нийтлэлийг устгасан бөгөөд энэ хэргийн талаар Хятадад цензүр тавьж, хэрэгсэхгүй болжээ.
Эх сурвалж: THE HILL