Тайванийн сайд Ардчиллын чуулганаас алга болсон хачирхалтай хэрэг

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Тайванийн сайд Ардчиллын чуулганаас алга болсон хачирхалтай хэрэг

Тайванийн сайд Ардчиллын чуулганаас алга болсон хачирхалтай хэрэг

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Ардчиллын чуулганы үеэр Тайванийн сайдын дүрс бичлэг явц дундаасаа таслагджээ. Тодруулбал, Тайванийн сайдын танилцуулж буй материал дээр Тайванийг Хятадаас өөр өнгөөр дүрсэлсэн харагдаад, дараагаар нь түүний дүрс бичлэг тасарсан байна.

Тус улсын дижитал технологийн сайд Одри Таны үзүүлсэн тус дүрслэл нь АНУ-ын албан тушаалтнуудын бухимдах шалтгаан болсон гэж  эх сурвалжууд мэдээлжээ. Тус дүрс нь дэлгэцэн дээр ойролцоогоор нэг минут гарсан байна.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Тайвань Хятадын газар нутгийг илэрхийлсэн тус дүрслэл хэлэлцүүлгийн дундуур шууд алга болж, оронд нь бичлэггүйгээр зөвхөн дуу нь сонсогдож эхэлсэн байна.

АНУ-аас зохион байгуулж буй чуулганы үеэр газрын зурагт Тайвань, Хятад хоёрыг ялгаруулж харагдуулсан явдалд Цагаан ордон маш их санаа зовж байгаа аж. Бээжингийн дарамт шахалтад ороод буй Тайваньд туслах арга хэмжээнд АНУ уригдаж байсны хувьд энэ явдал нь Вашингтоныг “Нэг Хятад бодлого”-той зөрчилдөж байгаа мэт харагдуулж байна.

Төрийн департментын зүгээс дүрс бичлэг тасалдсан энэ явдлыг алдаа гарсан гэж мэдэгдсэн байна. “Ил тод засаглал, хүний эрх, ташаа мэдээлэлтэй тэмцэх гэсэн сэдвүүдийн хүрээнд дэлхийн түвшний мэдлэг чадварыг харуулсан Одри Тан сайдын оролцоог бид өндрөөр үнэлж байна” гэжээ.

Одри Таны илтгэлд дэлхийн улс орнуудыг иргэний эрхийн нээлттэй байдлаар нь эрэмбэлсэн, өнгө өнгөөр кодлосон газрын зургийг харуулжээ. Тус газрын зургийг Өмнөд Африкийн CIVICUS төрийн бус байгууллагаас гаргасан байна. Зурагт Тайвань ногоон өнгөөр дүрслэгдсэн байсан нь “нээлттэй” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд АНУ тэргүүтэй бусад улсууд “хаалттай”, “хэлмэгдсэн”, “саадтай”, “хязгаарлагдмал” зэргээр тэмдэглэгдсэн байна. Хятад, Лаос, Вьетнам, Хойд Солонгос улсууд улаан өнгөтэй буюу “хаалттай” гэж тэмдэглэгджээ.

Тайванийн сайдын дүрс бичлэг хэсэг тасалдаад эргэн орж ирэхэд дэлгэцэн дээр “Энд илэрхийлэгдэж буй аливаа үзэл санаа нь зөвхөн хувь хүнийх бөгөөд АНУ-ын засгийн газрын үзэл баримтлалыг тусгасан байх албагүй” гэсэн бичиг гарсан байна.

“Тус газрын зурагт улсуудын хилийн шугамыг тэмдэглээгүй байсан. Гэтэл АНУ хэт түргэдсэн үйлдэл гаргалаа. Гэхдээ чуулганы өмнө урьдчилсан байдлаар илтгэлийн материалуудыг хянахад тус дүрслэл байгаагүй гэдэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дургүйцэж байна” гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж