Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд Итали Улс арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

“Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үеэс хойш маш их зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээнд хөгжжээ. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг зүйл. Тиймээс хөл бөмбөгийн спортыг бизнестэй уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад анхаарна” хэмээв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж