Д.Ганбат: Оюутолгойн хэлэлцээ иргэдэд өгөөжтэй болоосой

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Оюутолгойн хэлэлцээ иргэдэд өгөөжтэй болоосой

Д.Ганбат: Оюутолгойн хэлэлцээ иргэдэд өгөөжтэй болоосой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.12.13) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Хүний эрхийн өдөр тохиосон. Монгол Улс хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн орон. 13 настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ долоо хоногт АН-ын бүлгийн даргын хувьд УИХ-ын чуулган дээр асуудал тавьсан. Нэг ч гэсэн иргэний төлөө анхаарал тавьж, хүний эрхийн талаар байнга ярьж байх ёстой.

БНСУ-д суугаа Элчин сайдын яам 15 ажилтантай юм байна. Монгол Улсын иргэдийнхээ эрхийг зөрчүүлэхгүй байх асуудлыг анхаарч ажиллаач ээ.

МАН Азид анх удаагаа байгуулагдсан нам гэж өөрсдийгөө ярьдаг. Саяхан 100 жилээ тэмдэглэлээ. Ийм өргөн уудам нутагтай улс орны иргэд гадаадад ажиллаж байна гэдэг шившиг. Энэтхэгт 600 гаруй хүүхэд шашны чиглэлээр сурдаг юм байна. Гадаадад сурдаг хүүхдүүдэд хувьсах зардал өгч байна уу. БНСУ-тай нислэгээ хэвийн болгооч ээ. Гурван иргэн эерэг гарвал тэр нислэгийг зогсоодог юм байна.

АН-ын бүлэг гишүүд хил гааль, боомтын асуудлыг шүүмжилж ярилаа. Бид бүхэн Эрээнээс хамааралтай байна. Өнгөрсөн долоо хоногт хоёрхон чингэлэг орж ирсэн. Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хэвийн ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл өгч байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ арван хүнтэй болсон. Хэд хэдэн нөхцөлөөс болоод хуулийн өөрчлөлт, зохих гишүүд томилогдож чадахгүй байж байгаад сая томилогдлоо. УИХ дээр МАН үнэмлэхүй олонх. Д.Зүмбэрэллхам хуулийн дагуу томилогдсон гэж үзэж байна. Ямар нэгэн санал шүүмжлэл байвал чөлөөтэй, Цэцэд хандах нь нээлттэй.

Оюутолгойн орд бол эдийн засаг, геополекитикийн хувьд чухал. Зэсийн үнэ өндөр байна. Цаашдаа техникийн дэвшлээс шалтгаалаад өшөө өндөр болох нь. Үе үеийн Засгийн газрууд сайжруулахын төлөө ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ чиглэлд сайн ажиллаж байна. Энэ дагуу ард иргэддээ үр өгөөжтэй гэрээ хэлэлцээр болоосой гэсэн хүлээлттэй байна. Ирүүлсэн захидалтай танилцаагүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж