АТГ албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

АТГ албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлэв

АТГ албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, нэг хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж буй юм байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 514 хэрэг шалгагдаж байна.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт орж байгаа компаниудаас төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авсан Д, барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан Ж, хийгдээгүй ажлын төлбөрийг хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа завшиж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан О нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж