Реалити од Ким Кардашиан шүүхэд салах өргөдлөө өгснөөс хойш сүүлийн үед нөхөр Канье Уэст эргэн нийлэхээр гуйж гувших болжээ. Үүнээс нь залхсан Ким шүүгчдэд хандан “Би шүүхийн шийдвэр гарахыг хүлээж тэвчихгүй нь. Намайг хурдан Каньегаас салгаад өг” гэж хэлснийг шар хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхэд хосуудын хөрөнгө хуваах, хүүхдүүдийн асрах эрхийг хэн авах нь гүйцэд шийдэгдээгүй байгаа ч Ким албан ёсоор “ганц бие” болохыг яаравчилж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт Ким шүүхэд шинээр гомдол гаргасан ба шүүгч түүнд нь гарын үсэг зурвал Ким албан ёсоор “ганц бие” болох нь. Энэ нь өмнө өгсөн салах өргөдлөөс тусдаа асуудал аж.
Түүнчлэн тэрбээр нэрнээсээ Уэст овгийг хасч, буцаад энгийн Ким Кардашиан болохыг хүсч байгаа ажээ.
Эх сурвалж: THE HOLLYWOOD GOSSIP
Холбоотой мэдээ