Левандовски: Кьеллини, Рамос нар миний хамгийн хүнд өрсөлдөгчид

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Левандовски: Кьеллини, Рамос нар миний хамгийн хүнд өрсөлдөгчид

Левандовски: Кьеллини, Рамос нар миний хамгийн хүнд өрсөлдөгчид

Левандовски: Миний шүтээнүүд

Польш довтлогч Роберт Левандовски өнгөрсөн арваннэгдүгээр сард Италийн алдарт "Tuttosport" сэтгүүлээс гаргадаг Европын хөлбөмбөгийн томоохон шагналуудын нэг болох “Golden Player” шагналыг хоёр дахь жилдээ дараалан хүртсэн билээ. Улмаар түүнийг "Ballon d’or" шагналын эзэн болно хэмээн таамаглаж байсан ч харамсалтай нь тэгж чадаагүй юм. Италийн хэвлэлийнхэн түүнээс Сери А лигтэй холбоотой дурсамжууд, бага байхдаа ямар тоглогчдыг дэмждэг байсан талаар лавлан асуусан ярилцлагыг хүргэж байна.


-Энэ жилийн Аваргуудын Лигийн талаар ярихгүй юу?

-Энэ жил Аваргуудын Лигт түрүүлэх хүнд байх болно. Гэхдээ бид оролдоод үзнэ. Түрүүлэхийн тулд Манчестер Сити, Ливерпүүл, Челси, ПСЖ, Реал Мадрид багуудыг хожих ёстой гэдгийг мэдэж байна.

-Өөртэй чинь нүүр тулж байсан хамгийн хүнд өрсөлдөгч хэн бэ?

-Би хоёр хүнийг нэрлэнэ. Жоржио Кьеллини болон Серхио Рамос. Энэ хоёр ширүүн тоглолттой, бие махбодын хувьд их хүчтэй тоглогчид. Тэд хамгаалах тал дээр бүхий л арга барилыг мэднэ. Талбай дээр ч үүнийгээ сайтар хэрэгжүүлдэг. Тэдний эсрэг тоглох хүнд бас хөгжилтэй байдаг. Би Италийн Сери А лигийг үздэг байсан. Лигт Интер, Милан, Ювентус, Рома гэх мэт томоохон багууд бий. Би бага байхдаа Интерийн өмсгөлтэй байдаг байлаа. Гэхдээ тусгайлан ямар нэг багийг дэмждэггүй байсан юм. Надад Сери А лигийн тоглолтуудын уур амьсгал таалагддаг.

-Бага байхдаа дэмждэг байсан тоглогчдынхоо талаар ярина уу?

-Роберто Бажо болон Алессандро Дел Пьеро нар миний дуртай тоглогчид байсан. Харин Бажо шүтээн минь байсан. Надад түүний үсний засалт таалагддаг байлаа. Би багадаа ардаа түүн шиг гэзэгтэй байдаг байсан. Дараа нь надад Дел Пьеро таалагдаж эхэлсэн. Харамсалтай нь, би тэднээс аль нэгийг нь сонгож чадахгүй байна.

Польш довтлогчийн хувьд Германы Бундеслигтээ 16 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол энэ улирал клубын түвшинд бүх тэмцээнийг оролцуулаад, 22 тоглолтод 27 гоол оруулаад байна. Түүний Байерн Мюнхен багтай байгуулсан гэрээ 2023 оны зургадугаар сард дуусна. Тэрбээр Италид тоглож байгаагүй ч 2010 онд Женоа багтай гэрээ байгуулахад их ойрхон байсан юм.

Т.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж