Гоо сайхны эмч нар уруул дүүргэх тарилга хууль бусаар хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Гоо сайхны эмч нар уруул дүүргэх тарилга хууль бусаар хийж байна

Гоо сайхны эмч нар уруул дүүргэх тарилга хууль бусаар хийж байна

Зарим гоо сайхны эмч нар цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан, уруул дүүргэх тарилгыг хууль бусаар санал болгож байна гэж BBC мэдээлэв. Уг мэдээллийн дараа Фэйсбүүк компани хэрэглэгчдэд уруулын эмчилгээний талаар мэдээлэл хайхад илүү төвөгтэй болгож, өөрчлөлт хийсэн байна.

Насанд хүрээгүй хүүхэд гоо сайхны зорилгоор уруул дүүргэх тарилга хийлгэхийг Англи улсад хуулиар хориглодог. Одоогоор уруул дүүргэгч тарилга худалдаж авах болон хийлгэхэд ямар нэгэн онцгой хяналт шалгалт байдаггүй. Харин хоёр сарын өмнөөс насны хязгаарлалт тогтоосон нь өсвөр насны хүүхдүүдийг зэрлэг барууныхны нөлөөллөөс хамгаалж буй хэрэг юм.

Насанд хүрээгүй хүүхдэд төрөл бүрийн гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь зарим тохиолдолд сэтгэцэд хүртэл нөлөөлж болзошгүй эрсдэлтэй гэж гоо сайхны эмч нар зөвлөдөг. Түүнчлэн аливаа халдвар авах, хавдах, хөхрөх, сорви үлдэх, тэр байтугай нүд сохрох зэрэг бие махбодын хүндрэл илэрч болзошгүй аж.

BBC нь Jennie May гэх хуурамч фэйсбүүк хаягаас уруул дүүргэх тарилгын цаг авах хүсэлтийг гоо сайхны эмнэлгүүд рүү илгээх замаар тандалт хийж, хууль хэрхэн хэрэгжиж буйг илрүүлж чаджээ. Уг хуурамч хаяг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн 16 настай охины зурагтай байжээ. Тус хаягаас “Уруул дүүргэх тарилга хийлгэмээр байна. Тэгвэл 17 насны төрсөн өдрөөрөө би улам өөртөө итгэлтэй байх болно” гэсэн утга бүхий зурвасыг эмнэлгүүд рүү явуулж, нийт 200 гаруй эмчтэй холбоо тогтоож чадсан байна. Эндээс 184 нь татгалзаж, үлдсэн нь түүнд туслахад бэлэн байна гэсэн хариу өгчээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Өвчтөний аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сайд Мариа Колфилд хэлэхдээ “Гоо сайхны бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчийнхээ насыг заавал шалгах ёстой. Энэ шаардлагыг биелүүлээгүй хэн ч байсан хуулийн хариуцлага хүлээх болно” гэжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж