Верстаппен Хэмилтоныг гүйцэж, ноёрхлыг нь зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Верстаппен Хэмилтоныг гүйцэж, ноёрхлыг нь зогсоов

Верстаппен Хэмилтоныг гүйцэж, ноёрхлыг нь зогсоов

Авто спортын ноён оргил "Формула 1" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2021 оны улирлын сүүлийн уралдаан өчигдөр (2021.12.12) Абу Дабид болж, аваргаа тодрууллаа. Тун ширүүн өрсөлдөөнтэй уралдааны эцэст Ред Булл багийн Нидерланд нисгэгч Макс Верстаппен түрүүлж, найм дахь түрүүгээ авахыг хүссэн Льюис Хэмилтон түүний араас удаалав. Хоёр нисгэгчийн тулаан эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд сүүлийн тойргийн төгсгөлд Верстаппен өөрийн “RB16B” хүлгээрээ Хэмилтоныг гүйцэж, Яас Марина авто тойруулгад цугласан олныг суудлаас нь өндөлзүүлжээ.

Формула 1-ийн анхны түрүүгээ хүртсэн Макс Верстаппен уралдааны дараа “Үнэхээр галзуу байлаа. Итгэмээргүй зүйл тохиолоо. Дахиад 10-15 жил үүнийг хийж чадах болов уу?” гэжээ.

Харин найм дахь түрүүгээ эцсийн мөчид алдсан Мерседес багийн Льюис Хэмилтон “Ирэх жил юу болохыг харъя. Макс болон түүний багт баяр хүргэе. Бид энэ жил сайн байлаа. Баг маань бүтэн жилийн турш сайн ажиллалаа. Бид бууж өгсөнгүй, бүхнээ зориуллаа. Энэ л чухал нь” гэжээ.

Льюис Хэмилтон 2017 оноос хойш тасралтгүй түрүүлээд байв.

Ред Булл багийн босс Хорнер “Хэмилтон, Макс хоёр бүтэн жилийн турш тэнцүү өрсөлдлөө. Льюис бол гайхалтай нисгэгч. Тэр өөрийн түүхээ аль хэдийнэ биччихсэн. Цаашдаа ч энэ өндөрлөгт байх нь мэдээж. Бид үр дүнд сэтгэл хангалуун байна. Максаар бахархаж байна. Тэр энэ жил гайхалтай байлаа” гэжээ.

Уралдаан дуусахаас таван тойргийн өмнө Льюис Хэмилтон уралдааныг тэргүүлж байх үеэр Уиллиамс багийн Николас Латифи осолдож, аюулгүй байдлын машинууд уралдааны зам дээр гарч ирэн, уралдаан түр завсарласан. Энэ үеэр Макс Верстаппен дугуйгаа сольж, Хэмилтонг гүйцэх нөхцөл бүрдсэн аж.

Формула 1-ийн энэ улирлын гуравдугаар байрт Феррари багийн Карлос Саинз, дөрөв, тавдугаар байрт АльфаТаури багийн Юки Цүнода, Пьерре Гасли нар оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж