ОРДА x Хандгай: Шинэ үеийн хөрөнгө оруулалт дээр хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

ОРДА x Хандгай: Шинэ үеийн хөрөнгө оруулалт дээр хамтран ажиллана

ОРДА Вэлф Tэк платформ нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээр Эконтэ ХХК, түүний бүтээл болох Хандгай дүрээр хамтран ажиллахаар боллоо. Комикс, хүүхэлдэйн кино зэрэг оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарын  хөрөнгө оруулалтыг хүн бүрд нээлттэй болгож,  санхүү, хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгох зорилгоор эдгээр компаниуд гурван үе шаттайгаар хамтран ажиллана.

Монгол, Улаанбаатар  – Шинэ үеийн дижитал хөрөнгө оруулалтын компани ОРДА Вэлф Tэк нь бүтээлч аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, олон нийтэд таниулах олон сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлэхээр Эконтэ ХХК-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт 11-р сарын 4-нөөр гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан соёлын бүтээлч салбарын хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй, мөн тус салбарт хувь нэмэр оруулах хүсэлтэй хүн бүрд нээлттэй болгохоор зорьж байна.

ОРДА нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, баялаг хуримтлуулах боломжийг хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй байлгах ёстой гэдэгт итгэдэг бол Эконтэ нь соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбар нь эдийн засгийн гол  хүчин зүйлсийн нэг байх ёстой гэж үздэг. Уг салбарын өнөөг хүртэл орхигдож, хангалттай хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж чадахгүй байгаа тэр хоосон орон зайг нөхөхөд энэхүү хамтын ажиллагааны үнэ цэн оршино.

ОРДА нь үл хөдлөх хөрөнгө, хаалттай үнэт цаас, урлагийн бүтээл болон ховор цуглуулга, торхтой виски, таваар гэх мэт сонирхолтой уламжлалт бус (алтернатив) хөрөнгүүдэд хил хязгаарыг үл харгалзан хөрөнгө оруулах боломжийг хүн бүрд олгох платформыг хөгжүүлж байна.

ОРДА-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Батчулууны Гэрэлмаа:

“Оюуны бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй салбаруудын нэг бөгөөд гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, олон улсад контентоор дамжуулан соёл, улсаа танин мэдүүлэх гэх зэрэг олон ач холбогдолтой салбар юм. Гэвч эдгээр боломжууд нь ихэвчлэн тэгш бус хуваарилагдаж байгаагийн зэрэгцээ одоо л хүчин чармайлт гаргахгүй бол энэ салбар дахь дэлхийн хөгжлөөс бид хоцрох ч эрсдэлтэй юм. Монголд яг одоо хөгжиж буй энэхүү салбарыг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох боломж бидний өмнө гарч ирээд байна. Бид энэхүү төслийн гол төлөөлөгч болох Хандгайтай богино, дунд, урт хугацаанд төлөвлөгөөний дагуу тогтвортой хамтран ажиллана”.

Хандгайн ерөнхий продюсер Э.Тамир (Econte LLC, Co-Founder, general producer):

Хандгай нь 2018 оноос эхлэн Орчин үеийн Монгол залуусын соёлыг бий болгох, залуусын үзэл санаа, хүсэл мөрөөдлийг илэрхийлэх дүрийг бүтээж, Монголын Соёлын бүтээлч бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой комикс,  анимэйшн, дагалдах бүтээгдэхүүн бүхий  дүр дээр суурилсан төсөл юм.

/Соёлын бүтээлч бизнесийн тухай товч: Комикс, анимэйшн, кино, дизайн, дуу хөгжим зэргээс бүтэх  Соёлын бүтээлч бизнес нь Дэлхийд уул уурхайгаас 6.4 дахин их ашиг орлоготой, Дэлхийн 2 дахь хурдтай өсөж буй бизнес бөгөөд, ковидын үеэр өсөлтийн хурд хамгийн их байсан салбар юм. Жишээ: netflix, disney, k-pop /

Хандгай нь залуусын хүсэл сонирхол, амьдралыг харуулсан цуврал комиксоос гадна, “Бэлгийн боловсрол” цуврал, татварын ач холбогдолын тухай “Татварын нууц товчоо” цуврал зэрэг залууст хэрэгтэй боловсрол, соёлын олон комиксыг хийж ирсэн. Мөн тун саяхан гарсан, маш өндөр борлуулалттай байгаа Michel&Amazonka-тай хамтарсан Хандгайн цамцны дизайнд НӨАТ-ын баримтыг оруулсан нь бүтээлч залуусыг улс орондоо зөвхөн урлаг, соёлын нөлөөллөөс гадна, бодитоор эдийн засгийн баялаг бүтээж,  татвараа сайн төлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аж үйлдвэрийн тэргүүлэх салбар болгохыг уриалсан билээ.

Энэ удаа ОРДА-гийн багтайгаа хамтран залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хөрөнгө оруулалтын илүү бүтээлч, шинэлэг, олон улсын түвшинийг хамарсан альтернатив /alternative investment/ хөрөнгө оруулалтыг залуустаа санал болгож байгаадаа туйлын баяртай байна. Бид ОРДА-гийн багтай богино, дунд, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Хандгай брэндийн дээд зэрэглэлийн сингл молт шилтэй вискиг Шотландад хязгаартай тоогоор үйлдвэрлэж, Хандгайн Art toy-ын хөрөнгө оруулалтыг санал болгосноор ORDA-аар дамжуулж хөрөнгө оруулалтын шинэ соёлыг түгээнэ. Дунд, урт хугацаанд Хандгайн олон төрлийн маш үнэ цэнтэй урлагийн бүтээлийг хөрөнгө оруулагч нарт танилцуулж, цаашлан Хандгайн комикс, киног Солонгос, АНУ зэрэг олон улсын зах зээл, платформууд дээр байршуулах, сурталчлах ажлыг хамтран хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хандгайн зүгээс ОРДА-ийн үзэл санаа, зорилгын хамгийн таалагдаж байгаа зүйл бол уламжлалт хөрөнгө оруулалтад мэргэшсэн нийгмийн 5% хүрэхгүй хувийн хэсгээс нийгмийн 95%-ийг бүрэлдүүлж буй олон нийтэд хөрөнгө оруулалтын илүү хүртээмжтэй, технологид суурилсан, олон улсын хөрөнгө оруулагч болох боломжийг нээж байгаад маш талархалтай байна.

Нийт залуустаа хандан хэлэхэд  Соёлын Бүтээлч бизнест хамтдаа хөрөнгө оруулалт хийн, хамтдаа өгөөжийг хүртэхийг хүсье. Таны хөрөнгө оруулалт Монголоос Дэлхийд өрсөлдөх Соёлын бүтээлч бизнесийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Энэ сард ОРДА  өөрсдийн платформ дээр шинэ хөрөнгийн төрөл болгон Хандгай Шотланд вискинд хөрөнгө оруулалтыг хэрэглэгчдэдээ 11 сарын 29-с эхлэн санал болгож байна.  Цаашид  Хандгайтай хамтран олон бүтээлч сонирхолтой хөрөнгө оруулалт болон контентуудыг үйлчлүүлэгчдэдээ тогтмол санал  болгосоор байх болно.

Та ОРДА (https://orda.mn/mn/khandgai) зочлон Хандгай Шотланд вискиний хөрөнгө оруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч, 12-р сарын 24-с өмнө хөрөнгө оруулагчийн бүртгэлийг энд бөглөснөөр хөрөнгө оруулалтын захиалга өгөх боломжтой.

Өмнө нь амжилттай санал болгосон үзүүлэлтэн дээрээ үндэслэн энэ сард ОРДА нь платформдоо хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн шотланд вискид хөрөнгө оруулах боломжыг санал болгож байна. ОРДА нь Шотландаас торхтой вискиг авч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангахын тулд Английн засгийн газраас баталгаажсан агуулахад хадгалж байна.

ОРДА нь мэргэжлийн болон хувийн, уламжлалт болон уламжлалт бус хөрөнгө оруулалтын хоорондох заагийг арилган, хил дамнасан хөрөнгө оруулалтын татвар, хууль эрхзүйн аливаа хүндрэлүүдийг арилгаж, хөрөнгө, хөрөнгө оруулагч хоёрыг холбох гүүр болохоор зорин ОРДА платформын хөгжүүлэлтээ хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж