Ерөнхий сайд Скотт Моррисон Австрали ирэх долоо хоногт олон улсын оюутнууд болон ажилчдад хилээ нээх магадлалтай гэж мэдэгдсэн бол эрүүл мэндийн албаныхан нэмэлт тариа хийх өдрийг нягталсан хэвээр байна.
Холбооны засгийн газар онцгой байдлын эрх мэдлээ 2022 оны хоёрдугаар сар хүртэл хоёр сараар сунгаж, олон улсын нислэгт заавал амны хаалт зүүж, эрсдэл өндөртэй орнуудаас аялалд гарахыг хязгаарлахаа мэдэгдэв.
Шинэ төрлийн Омикрон вирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа талаар улс хоорондын уулзалтаар ярилцсан ч Моррисон болон засгийн газар оюутнууд, ажилчдад арванхоёрдугаар сарын 15-ны өдөр дахин хилээ нээх хандлагатай байгааг хэлэв.
Анх арванхоёрдугаар сарын эхээр хил нээх байсан ч шинэ хувилбар Омикроныг эрүүл мэндийн албаны хүмүүс сайтар судалсны эцэст нээх нь зүйтэй гэж үзсэнээр хойшлогджээ.
Баасан гаригт Австралийн ерөнхий сайд Моррисоноос сэтгүүлчид энэ талаар тодруулахад тэрбээр “Одоогоор сайтар зөвлөлдөж байна. Гэхдээ хил нээх магадлал их” гэж хариулав.
Моррисоны өөдрөг мессэжийг үл харгалзан, холбооны засгийн газар зарим арга хэмжээг удаан хугацаанд үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Эмнэлгийн ахлах ажилтан, профессор Пол Келлигийн хувьд Моррисоны албанаас гаргасан хураангуй мэдээллээр Австрали улс "Омикроны хувилбарыг ойлгох эхний шатандаа байна" гэж үндэсний кабинетдаа танилцуулав.
Эх сурвалж: THE GUARDIAN
Т.ИСҮ
Холбоотой мэдээ