Америкчууд Байдены ажлын гүйцэтгэлд хэдэн оноо өгөв?

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Америкчууд Байдены ажлын гүйцэтгэлд хэдэн оноо өгөв?

Америкчууд Байдены ажлын гүйцэтгэлд хэдэн оноо өгөв?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн үүрэгт ажлынхаа гүйцэтгэлтэй холбоотойгоор ард түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тодруулбал, ABC/Ipsos-ын санал асуулгын үр дүнгээр түүнийг буу зэвсэг ашиглан хүчирхийлэл үйлдэх, гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн сэргэлт зэрэг нэн чухал асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэж үзжээ.

Цагаан ордон инфляцийн өсөлттэй тэмцэж байгаа хэдий ч америкчууд Байдены засгийн газар энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй гэсэн байр суурьтай байна.

Америкчуудын 69 хувь нь Байден инфляцийг зохицуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Түүнчлэн иргэдийн талаас илүү хувь буюу 57 хувь нь түүнийг эдийн засгийг дахин сэргээх тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй гэж дүгнэжээ.

Инфляциас үүдэлтэй намуудын хагаралтай холбоотойгоор Байдены ажлын гүйцэтгэлийг Бүгд найрамдах намын гишүүдийн 94 хувь нь хангалтгүй гэж үзсэн. Тэр бүү хэл Байдены өөрийн нам болох Ардчилсан намын гишүүдийн ердөө 54 хувь нь л түүний ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үнэлжээ. Мөн бие даасан сонгогчдын 71 хувь нь инфляцийг зохицуулах арга хэмжээг хангалттай гэж үнэлээгүй байна.

Америкчуудын дийлэнх нь инфляци болон өдөр тутмын төлбөр тооцоог хамгийн санаа зовоосон асуудлаар нэрлэж буй энэ цаг үетэй зэрэгцэн ABC/Ipsos-ын санал асуулга Байдены тухай хатуу үнэнийг илчлэн гаргаж ирлээ. Monmouth болон AP-Norc компаниудын сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, инфляцийн асуудал нь цар тахлаас илүүтэй санаа зовоож байгаа нь харагджээ. Ялангуяа Бүгд найрамдах намаас удахгүй болох завсрын сонгуультай холбогдуулан шатахуун болон хүнсний үнийн өсөлтийг онцолсоор байна.

Олон нийтийн санааг зовоосон гол асуудлууд дээр ийн Байдены үнэлгээ муу байгаа нь түүний ерөнхий үнэлгээг 43 хувь хүртэл бууруулжээ.

Байдены үнэлгээг дөнгөн данган аварч буй ганц үзүүлэлт нь цар тахалтай холбоотой арга хэмжээнүүд байна. Тодруулбал, америкчуудын 53 хувь нь энэ тал дээр хангалттай үнэлгээ өгчээ. Нөгөөтэйгүүр, улс даяар хаа сайгүй гэмт хэрэг гаарч буй энэ цаг үед тус асуудал дээр Байдены ажлын гүйцэтгэл ердөө 36 хувь гэж иргэд дүгнэсэн байна.

Эх сурвалж: GMA
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж