“e-Mongolia” төслийн баг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-наас 12-ны өдөр хүртэл Хэнтий аймагт ажиллаж, нутгийн захиргааны есөн байгууллагын 71 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ.
Мөн энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалт зохион байгуулав.
Хэнтий аймгийн нутгийн захиргааны байгууллагын цахимжсан үйлчилгээнүүд:
- Хэрлэн сумын ЗДТГ – 8 үйлчилгээ
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
- Хэнтий аймгийн төрийн архивын газар – 9 үйлчилгээ
- Хэнтий аймгийн Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар – 4 үйлчилгээ
- Хэнтийн аймгийн ЗДТГ – 14 үйлчилгээ
- Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 7 үйлчилгээ
- Хэнтий аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
- Хэнтий- УС ХХК – 12 үйлчилгээ
- Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
Ингэснээр “e-Mongolia” системд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, Орхон, Хэнтий зэрэг найман аймгийн нутгийн захиргааны нийт 489 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ХХМТГ
Холбоотой мэдээ