Тайваньд Омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Тайваньд Омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Африкаас ирсэн зорчигчоос шинэ төрлийн Омикрон вирус илэрсэн гэж Тайванийн Эрүүл мэндийн яам Бямба гаригт мэдээлэв. Тус зорчигч нь 30 настай тайвань эмэгтэй бөгөөд арванхоёрдугаар сарын 8-нд нутагтаа буцан ирж, одоогоор эмнэлгийн хяналтад тусгаарлагдаж байна хэмээн Эпидемийн удирдлагын төв мэдээлжээ. Түүнтэй хамт ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тайваньд Бямба гаригийн байдлаар Covid-19-ийн 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд хилийн чанадаас ирсэн хүмүүс аж.

Тус улсад хоёр долоо хоногийн хатуу хорио цээрийн дэглэмтэй, цөөн тооны хамаарах асуудалтай зорчигч ба оршин суугчид, иргэдээс бусад бүх хүнд хилээ хаажээ. Өвчний хил хязгаарт олон нийтийн халдвар бага тул дотоодын шилжих хөдөлгөөнийг хаасан байна.

Тайваньд амны хаалт зүүх нь бүх нийтийн сахин баримтлах журам болоод байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Covid-19-ийн нийт 166731 тохиолдол бүртгэгдэж, 848 хүн нас баржээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж