“Их 7” Орос, Хятадын талаар авч хэлэлцэв 

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

“Их 7” Орос, Хятадын талаар авч хэлэлцэв 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин барууны орнууд болон Украины талаар таамаг дэвшүүлэн ажиллаж байгаа бол ардчилсан, хамгийн баян орнуудын дипломатууд болох “Их 7” уулзалдах хооронд Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин урт хугацааны стратегийн үйл ажиллагаа явуулж буйгаараа анхаарал татаад байна.

АНУ болон түүний бусад “Их 7” холбоотнууд Хятад улсын сүүлийн 40 жилийн эдийн засаг, цэргийн гайхалтай дэвшилтэт үйл ажиллагааны дараа Ши Жиньпиний өсөн нэмэгдэж буй бат бөх байдлын эсрэг уялдаа холбоотой хариу арга хэмжээ авахаар эрэлхийлж байна.

Английн Ливерпүүл хотод болсон Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон түүний түншүүдийн уулзалтын гол сэдэв нь Путин байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжиж, Путины засгийн газарт эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг тодорхой анхааруулан, зогсоох оролдлогыг дэмжихээ мэдэгдээд байна.

Барууны орнууд ОХУ-ыг Украин руу довтлохоос сэргийлж байгаа бол Крымлийн засгийн газар НАТО-г хамгаалалтын хүчээ зүүн зүг рүү хөдөлгөхгүй байхыг шаардаж буй юм.

“Их 7”-гийн орнуудын санааг зовоож буй бас нэг асуудал нь Оросын худал мэдүүлгүүд, тухайлбал, "Хойд урсгал 2" дамжуулах хоолойд торгууль ногдуулах эсэх яриа хэлэлцээний талаар гэж эх сурвалж мэдээлэв.

Орос улс 1997 онд “Их 8” бүлэгт багтаж байсан ч 2014 онд Крымийг Украины бүрэлдэхүүнд оруулсны дараа гишүүн орон байхаа больсон. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон зэрэг "Их долоо" ОХУ-ыг хэт түрэмгийлэн, буруутгаж байна гэж Москва мэдэгдсэн билээ.

Хэрэв 69 настай Путин богино хугацааны санаа зовоосон асуудал байсан бол Ши Жиньпиний Хятад улс  хүн бүрийн амнаас гарч буй стратегийн оньсого байсаар байна.

Хятад улс дэлхийн тэргүүлэгч гүрэн болон дахин гарч ирсэн нь 1991 онд ЗХУ задран унасны зэрэгцээ хүйтэн дайныг зогсоосон сүүлийн үеийн геополитикийн хамгийн чухал үйл явдлуудын нэг гэж үздэг.

1979 онд Хятад улс Италиас жижиг эдийн засагтай байсан ч гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, зах зээлийн шинэчлэл хийснээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж, олон төрлийн шинэ технологиор дэлхийд тэргүүлэгч болсон.

Хоёр улсын дотооддоо болон дэлхийд үзүүлж буй нөлөө нь цэрэг арми, эдийн засгаар улс орнуудын анхаарлыг ихээхэн татаж, “Их 7”-гийн байнгын сэдэв болоод буй юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж