“Миний хань дарга нарын зараалаас болж амиа алдсан"

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

“Миний хань дарга нарын зараалаас болж амиа алдсан"

“Миний хань дарга нарын зараалаас болж амиа алдсан"

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон талаар түүний гэргий мэдээлэл хийж байна. Тодруулбал, НОБГ-ын алба хаагчийг ээлжнээсээ буугаад харих гэж байхад нь дарга нар нь түүнийг зараалд явуулжээ. Үүнээс болоод осол гарч, тухайн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан хэрэг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гарсан байна.

Талийгаачийн эхнэр хэлэхдээ “Хурган дарга нарын зараалд ажлын бус цагаар явж байгаад миний хань өөд болсон. Энэ асуудалд удирдлагууд нь 100 хувь буруутай. Би өнгөрсөн Баасан гаригт камерын бичлэг үзсэн. Бичлэгээс харахад аюулгүй байдал алдагдаж, нөхөр минь тогонд цохиулж нас барсан. Дарга нараас болж миний нөхөр амиа алдсан. 24 цагийн жижүүрийн ажлаасаа буугаад харих гэж байхад нь Улиастай руу явуулж, самбар солих ажил даалгасан.

Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан байсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүй жолооч дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ өөд болсон байсан.

Тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихад "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь өөд болсноос хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд  үзүүлж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна” гэлээ.

Талийгаач жижүүрээс буугаад, Цагдаагийн 100 жил гэсэн самбар солих гэж байгаад жолоочийн буруугаас болоод өөд болсон байна. Энэ асуудлыг санамсаргүй осол мэтээр гуйвуулж, баримтыг нь устгах гэж буйд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж.

Мөн “Прокурорт хүсэлт гаргаад, зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргана. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
281
ХарамсалтайХарамсалтай
32
БурууБуруу
10
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж