"Морин хуур-34" наадмыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр өнгөлөв

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

"Морин хуур-34" наадмыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр өнгөлөв

"Морин хуур-34" наадмыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр өнгөлөв

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-34” уралдааны “Гран при” шагналыг Гавьяат жүжигчин, дуучин Э.Анхбаярын дуулсан "Жаргал дүүрэн эх орон" дуу хүртжээ. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг нь Ц.Баярхүү зохиосон байна.

"Морин хуур" уралдаан нь үндэсний хөг эгшиглэнт дууны уран бүтээлийн төрөл хэлбэр агуулгыг өргөжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, үндэсний дууны урын санг баяжуулах зорилготой хамгийн том дууны наадам юм. Наадмыг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас санхүүжүүлж, мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээл олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хувьд Финлянд улсын Турку хотод арваннэгдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн билээ. Түүний хувьд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал гэсэн хоёр бүтээлээрээ оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж