Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ | News.MN

Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ

LiveЗасгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ

Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ
14 : 01
2021-12-13

Б.Солонгоо: Бүх асуудал гэнэт дуусчихгүй

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-Бид өмнө нь олон удаа мэдээлэл хийж байсан. Яриа хэлэлцээ үргэлжилж, тодорхой ахиц гарч байна. Энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын нэр дээр “Рио Тинто” болон “Туркойз хилл” компаниас албан бичиг ирж байсан. Тухайн үед албан ёсоор ирүүлсэн саналд Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн.

Бид арваннэгдүгээр сард яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, өрөө 100 хувь тэглүүлэх асуудлыг тавьсан. Өнөөдрийн байдлаар бидний саналыг хүлээн авч байна. Гэхдээ бүх асуудал гэнэт дуусчихгүй. Зарим нэг үл ойлголцол үүсдэг мэдээлэл солилцох, ил тод нээлттэй байх, говийн бүсээс гүний ус ашиглах, байгаль экологийн нөлөөлөх гэх мэт ажлуудыг хийнэ.

Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Бид үргэлжлүүлэн “Дубайн гэрээ”-г ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж, цаашид маргаан үүсэхгүй аль болох урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах тал дээр ажиллана. Гүний уурхай 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох төсөөлөлтэй байна.

13 : 05
2021-12-13

Арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлэх үү?

Уг захидалд Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хооронд үүссэн арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж, ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж, хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго гэжээ.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бид олон жил “Оюутолгой”-н асуудлаар маргалдсан. Монголын ард түмэн байгалийн баялгаа үнэтэй авч байсан бол тэглүүлж чадлаа. Хоёрдугаарт, Дубайн гэрээг цуцаллаа. Ингэхдээ дагаж ирсэн зээлийг авах шаардлага байсан эсэхийг нягталъя. Бас нэг зүйл нь дахин зээл авч байж далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулна гэж байсан бол нэмэлт санхүүжилтийг хөрөнгө оруулагч шийдье гэж байна.

10 : 51
2021-12-13

"Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхий сайд миний нэр дээр өнөөдөр “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Би албан бичгийг хүлээн авч, УИХ-аас байгуулсан Түр хорооны гишүүдийн төлөөлөлтэй хамтран товч мэдээлэл хийж байна.

Уг захидалд “Оюутолгой”-н үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, өмнөх өрийг тэглэх, Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах таван арга хэмжээг авч байна. Үүнд:

1."Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэнэ нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

2. ДУББСТ болон “Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;

3. "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

5. "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу "Оюутолгой" ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн саналыг тавилаа.

Хөрөнгө оруулагчдын зүгээс энэ шийдвэрүүдийг гаргахад амаргүй байснаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдгийг онцолжээ.

Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэсэн. Цаашдаа гүний уурхайг ашиглалтад оруулахын тулд оны өмнө энэ асуудал Ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бидний зүгээс бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, УИХ-ын Түр хорооны гишүүд, Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон дэд сайд Б.Солонгоод талархал илэрхийлье. Сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна. Энэ нь дотоод талдаа итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлж, дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн чухал алхам боллоо.

1639371847886ss245-Copy.jpg-Copy

10: 40
2021-12-13

"75 сая ам.долларын төсөв төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н асуудлаар өнөөдөр (2021.12.13) мэдээлэл хийх юм байна. "Оюутолгой"-н 66 хувийг “Туркойз хилл” ХХК, 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК эзэмшдэг. “Туркойз хилл” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Рио Тинто” эзэмшдэг. Засгийн газраас Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх саналыг хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанид тавьсан.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгон, дээрх ажлын хэсгийг байгуулсан байдаг.

"Turquoise Hill Resources" компаниас далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” гэдгээ арваннэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн. Уг төсвөөр 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл "Оюутолгой"-н далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэх учиртай гэсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
147
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.196

Санхүүгийн махинаци хийх замаар монголын 34-ийг авчихсан байснаа л буцааж өглөөшд. Монголын төрийн 3 өндөрлөг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байж сая РИО буулт хийж луйвардаж авсан 34-ийг буцааж л өгч байна. Өөр юу ч биш. Тэрний ард РИО тэртэй тэрэнгүй Триллион долларын 66 хувийг авчихсан байсан. одоо тэрийгээ бүр баталгаажуулаад авлаа. дахиад 10 жилийн дараа монголчууд баялгийн 70 хувийг РИО зөөж байгаа тухай дөнгөж ойлгоно.

Avatar

Зочин 2021-12-13 202.179.27.9

Анхаарах, хийх ажил дуусаагүй, маш их байгааг ойлгож нягт нямбай үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Хууртаж болохгүй

Avatar

Зочин 2021-12-13 213.87.133.196

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-13 64.119.16.105

Бадарчин баярлахад эрт байна даа, одоо л жинхэнэ тоглоом эхэлж байна, манай тэнэг ЕС худлаа поопрохоос цаашгүй, жинхэнэ тоглоомд бэлэн биш л байна даа

Avatar

Зочин 2021-12-13 202.126.90.95

МАН ЦАВЧАА СЭЛЭМНИЙ ИРЭЭ УЛАМ ТОМРУУЛСАН ТӨДИЙ ХЭРЭГ БОЛЖДЭЭ, ТҮҮНЭС БИШ УГААС Л АШИГТАЙ ГЭРЭЭ БАЙСАН….2024 ОНЫ СОНГУУЛИАР МОНГОЛЧУУД ТАЙЛАНД, МАКАО, ХОНГКОНГРУУУ АЯЛАНА ШООО ‼️

Avatar

Ханган нийлүүлэгч ко-нуудыг шалгая. 2021-12-13 202.21.108.10

Одоо ОТ д ханган нийлүүлэлт хийдэг улстөрчдийн компануудыг шалгаж татая, эдгээр компануудаас хамгийн өндөр ашиг хийдэг нь гэрээнд гарын үсэг зуралцсан, УИХ дээр РИО г дэмждэг бүлэглэлд багтах улстөрчдийн гэр бүлийн компанууд байдаг ба ОТ гоос Монголд орж байгаа ашгын ихэнхийг тэдгээр компанууд л хамдаг.

Avatar

иргэн 2021-12-13 66.181.161.95

Өмнөх ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо, байр суурь энэ гэрээний өөрчлөлтөд хувь нэмэр болсон байх ёстой. Өшөө олон хүн бий. Оюун-эрдэнэ өөрийнхнөө нэрлэчихээд бусдыг орхилоо шүү. Фэнгшүй Ганбаа хэзээнээс хойш энэ гэрээний талаар дуугарч эхэллээ. Оюун-эрдэнийг ор гараагүй, огтоно сүүллээгүй байхад Оюу-толгойн ас уудлыг сөхөж эхэлсэн.

Avatar

Зочин 2021-12-13 72.196.192.250

Battulga baasaaraa nemer boloodoo !

Avatar

Зочин 2021-12-13 66.181.164.211

Монгол улс 50 хувиа аваяааа

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

Яс юман дээр 51-ээ авъя ч гэсэн болно. Даан ч анхнаас нь ийм аймаар гэрээ зурчаад анхны ялалтаа авч байхад ингэж хэлэх нь арай л муухай увайгүй харагдаад бна л даа. Монгол хүний за Андгай буй за гэдэг үг дотроос чангааж бх юм. Хэцүү хорвоо. Яаж ингэж эх орноосоо урваж чаддаг юм бэ энэ хүмүүс. Харахад монголоор яриад бичээд байх юм. Энэ зарим комментыг л харчих. Твиттер дүүрэн монголоос урвагчид байдаг шүү. Андашгүй.

Avatar

Зочин 2021-12-13 103.229.122.11

"34%-д ногдох өр" гэдэг нь энэ хувьцааны үнийг төлөх үүргийн өр төлбөр. Тэглээ гээд цаашид энэ 34%-д ногдох зардал хариуцах үүрэг хэвээр л байх тул бид өрнөөс салахгүй!!! Тиймээс 34% эзэмшлээс салах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-12-13 66.181.164.211

Монгол улс 50 хувиа аваяааа

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

Монголын урвагчидыг анзаараад байгааг хараарай. тархи угаасан хэвээр бх шив. Горьд муу эх орноосоо урвагч.

Avatar

И 2021-12-13 202.9.46.25

БОСОО ГАНБАА ГИШҮҮН БОЛООД БААГИЙ АВАРГА ДАВААСҮРЭН БОЛОРЧУЛУУН АЮУРСАЙХАН НЯМБААТАР ОЮУК НӨГӨӨ ТВ ЭЭР ОЮУТОЛГОЙН ОРЛОГО ЗАРЛАГА ЯРЬДАГ ТООЦООЛОГЧ НАРТ БАЯР ХҮРГЬЕ.

Avatar

Зочин 2021-12-13 124.158.70.158

гаднаас мянга яриад бүгд л ярьсан О.Энхсайхан эдийн засагч доктор Авирмэд хөөрхий бурхан болсондоо Хурц,Бямбасүрэн гуай гэсэн сайдууд Ажил хэрэгч болгосон нь яах аргагүй МАН гавьяа шүү маргах хэрэггүй Солонго Нямбаатар Хүрэлсүх Оюук УИХ гишүүд Тэмүүлэн Аюурсайхан Даваасүрэн Болорчулуун Босоо Бат Эрдэнэ аварга гээд эх орончдод баяр хүргэе

Avatar

И 2021-12-13 202.9.46.25

САЙН БАЙНА. ЯМАРТАЙ Ч МАШ ИХ ДЭВШИЛ ГАРЧЭЭ. ОЮУ ТОЛГОЙН ИЛ УУРХАЙН ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД АШИГЛАСАН БАЯЛГИЙН 34 ХУВИЙГ НӨХӨН ГАРГУУЛЖ АВАХ НЬ ШУДАРГА ЯВДАЛ ШҮҮ. АМЖИЛТ. СҮ. БАТБОЛД, С. БАЯР ЭЛБЭГДОРЖ М.ЭНХБОЛД БАЯРЦОГТ САЙХАНБАЛАГ ЦОГТБААТАР ДА ГАНБОЛД ЭНХСАЙХАН ЦАГААН ДОРЛИГЖАВ НЯМДОРЖ НАРЫН ШЭЭС НЬ ГООЖИЖ БАЙГАА БОЛОВ УУ. ОХИНОО БЭР БОЛГОЖ АЙЛД ӨГӨӨД АРААС НЬ ХАЙХРАХГҮЙ БАНДАН ТАС ГЭЭД НҮД АНЬДАГ ГАРУУД.

Avatar

Өвгөн хүн 2021-12-13 103.26.194.21

Гэрээндээ цаашид уурхайгаам гарах бусхд баялагийн хэмжээг хагс жил тутаид үинэчлэн тодорхойлж татвартаа тусгаж байхаар оруулах нь зүйтэй байх

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

БАЯР ХҮРГЭЕ. АН намын эдийн засгийн алуурчдын хийсэн бодлогыг тодорхой хэмжээнд заслаа. Баабар тэргүүтэй эдийн засгийн алуурчид, Отгочулуу гэх мэт алуурчдын гөлөгнүүдэд хариуг нь барьлаа. Энэ гэрээг зурахад Үндэсний баяр хийж байсан, одоо харин Үндэсний баяр хийж болно шүү. Хэдийгээр бүхнийг хийж чадаагүй ч анхны ялалтаа авлаа. Баялгаа гаргасан тал ноогдох ёстой хувиа ямар ч байсан 34 гэдгээрээ авах боллоо. Айлын талд 66 хувь үлдсэн. Тэд баярлах ёстой. Бид дэндүү дарлуулж байсан ард түмэн шүү.

Avatar

Зочин 2021-12-13 103.10.23.189

Тэр нь дээр. Өргүй бол баян өвчингүй бол жаргал.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.180.233

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕС Л.Оюун-Эрдэнэ, ХЗн сайд Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Нямдорж, дэд дарга Б.Солонго, УИХ-ын дэд дарга Аюурсайхан нарт баяр хүргэе. Манай попчид ч хувь нэмрээ орууллаа. Арбитрын маргаанаа түр түдгэлзүүлээд Гэрээгээ байгуулсан нь дээр. Энэ дээрээ үндэслээд цааш даврах хэоэггүй л болов уу. Одоо гол анхаарах нь Монголын тал уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, орлого, зарлагыг бүрэн төгс мэдэж байхаар наад зах нь 3 сар мөрдөж эхэлсний дараа гэрээнд гарын үсэг зурах

Avatar

Заагч 2021-12-13 202.9.46.156

Сайхан мэдээ байна гэхдээ цаашдаа хянуур хяналттай санхvvгээ Монгол Банкаар дамжих нь зев байхаа.

Avatar

Зочин 2021-12-13 202.126.90.75

Нямдорж Солонгоо хоёрт баяр хүргэх хэрэггүй ээ харин болгоомжлох хэрэгтэй ажигч бай

Avatar

Зочин 2021-12-13 192.82.73.244

Зардал хэтэрсэнтэй холбоотой угийн өрийг багасгах санал тавьсныг одоо өөрөө гавьяа байгуулцым шиг хэдэн сар жил гайхуулж ярих байхдаа хаха

Avatar

Зочин 2021-12-13 202.21.100.210

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний багийхан Хууль зүйн сайдХ.Нямбаатар дэд сайд Солонго бусад нэр мэдэхгүй бүх хүмүүст талархал илэрхийье

Avatar

Зочин 2021-12-13 66.181.181.41

Яаран гэрээгээ зурж болохгүй, шүүх хурал 22 оны 8 сард товлогдсон байгаа учир бусад шийдэгдээгүй асуудлуудаа маштодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь бид ноогдол ашиг болох 34 хувиа яг хэдэн оноос авч эхлэх гэх мэт..?

Avatar

Зочин 2021-12-13 64.119.16.238

Рио Тинто гэрээ байгуулсанаас хойш 100 тэрбум долларын бүтээгдхүүн гаргаад Монголд орж ирсэн худалдан авалт, татвар гээд бүх юмыг тооцоод 6 тэрбум доллар оруулаад дээр нь нэмж 2 тэрбум долларын өрөнд оруулсан. Энэ өрийг тэглэж, дубайн гэрээг цуцласанаар Рио Тинтод 100 тэрбум долларын луйвараа хав дарах боломж бүрдлээ. Бид энэ луйварын учрыг олж, энэ төсөлтэй холбоотой бүх гэрээг цуцалж, өрөө дарах, цаашилбал луйвараар алдсан ашиг орлогоо нөхөн төлүүлж, улмаар төслийг бүр мөсөн шинээр эхлүүлэх ..

Avatar

Товчдоо 2021-12-13 64.119.16.238

2 тэрбум долларын хуурамч өрөөр бүх луйвараа, өнөө хүртэл луйвардаж авсан 100 тэрбум долларын асуудлаа хаацайлах боломжийг Дэрэмчдэд олголоо…

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

100 тэрбум гэдэг тоо ХААНААС гараад ирэв?

Avatar

Зочин 2021-12-13 66.181.190.103

Бүх гүйлгээ МБ-аар явахгүй бол хэдэн амд хаана юу болж байгааг мэдэхгүй. Иймд хамгийн гол зүйл бол орлого зарлагаа хянахын тулд бүх гүйлгээг Монголоор дамжуулах шаардлагатай

Avatar

ПАРТИЗАН 2021-12-13 103.229.122.100

ҮҮГЭЭР НЭГ ИХ ЮМ ХИЙСЭН МЭТ УЛСТӨРИЙН ШОУ ХИЙХ ХЭРЭГГҮЙ ЭЭ ХЭТЭРХИЙ ИХ ШУЛЖ БАЙСАНАА БАГА ЗЭРЭГ ХҮЛЭЭСЭН БАЙНА Л ГЭЖ ХАРЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-12-13 202.55.188.108

Ийм нехцелийг хулээн зевшеерч байна гэхээр маш их ашигтай ажиллаж байсан байна. Хамгын гол нь бух орлого зарлагын гуйлгээ, оруулж гаргаж байгаа бараа бутээгдэхуун материал ер нь бух юм нь Монголын банкаар байгууллагуудаар дамжиж хянагдаж байвал ашиг орлого нь тодорхой болно. Энийг заалтыг бас тусгах хэрэгтэй. Тэгэхээр одооноос эхлээд Монгол ногдол ашгаа авч эхлэхийм байна гэж ойлголоо.

Avatar

Зочин 2021-12-13 51.81.222.10

Шинэ гэрээн дээрээ тууштай байж, Монгол Улс, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, УИХ-аас батлуулсан тогтоолыг хэрэгжүүлж, өр зээлгүй юм хийж үзээрэй. Битгий өмнөх ЗГ-ууд шиг жонхуу зуурчихаарай.

Avatar

Зочин 2021-12-13 64.119.16.238

Шинээр жонхуу зуурагдаад эхэлж байна аа. Асуудлаа бүрэн ойлгохгүй хэлэлцээрт орсны гай эхнээсээ гарч эхэлж байна даа…

Avatar

Эвт шаазгай буга барина. Зөв санаатай хүнээ дэмжиж урагшлаарай 2021-12-13 202.126.88.187

Ерөнхийдөгч, Ерөнхий сайд болон засгийн газар зарим УИХ ын гишүүд сайн ажиллалаа. Баярлаллаа та нартаа. Ерөнхий сайд маань боловсрол мэдлэг, хэлний мэдлэг сайн байсан нь их хэрэг болсон байх. Бас зоримог ямагт урагш харж алхам алхамаар ахисаар байж энэ үр дүнд хүрлээ Залуу сайд, Ерөнхийлөгч нартаа маш их баярлаж бна. Ерөнхийлөгч маань зөв хүнээ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОЖЭЭ. Дэмжиж ажилласан бүх хүндээ баяр хүргэе. Эвт шаазгай буга барина. МАН ын гишүүд эвтэй байгаарай

Avatar

Зочин 2021-12-13 202.21.124.131

Энэ жилийн хамгийн сайхан мэдээ байлаа!

Avatar

Зочин 2021-12-13 64.119.16.238

Учрыг нь олоод ирэхээр хоромын төдийд замхарна …

Avatar

хүннү 2021-12-13 202.179.24.223

Сайхан мэдээ байна. Ерөнхий сайд болон ажлын хэсгийхэнд баяр хүргэе. Зорисон ажлын үр дүн түрүүчээсээ гарч байна. Гаднийхан ойлгоод тодорхой зүйл дээр буулт хийж цаашдын урт хугацааны хамтийн ажилгаандаа замаа засаад явхаар шийдсэн байна. Харин манай "тамын тогооныхон" бодолтой байж үз. "Явах замд нь бүү саад бол"

Avatar

Зочин 2021-12-13 202.126.90.95

МОНГОЛ УЛС АЛБАТАЙ ЮМ ШИГ, ЧАДАХ Ч ЮМ ШИГ 34%-Г АВЧИХААД ТЭРНДЭЭ ХАРИУЦЛАГААА ҮҮРСЭН Ч ЮМГҮЙ, ХИЙСЭН ЮМГҮЙ ЯВСААР ӨӨРСДӨӨ ӨР ҮҮСГЭЧИХЭЭД, ОРЖ ИРСЭН ЖАХН АШИГИЙГ НЬ СОНГУУЛИАС СОНГУУЛЬ ХООРОНД БЭЛЭНГЭЭР ШИМШЛЭЖ ДУУСГАЧИХАД, НӨГӨӨ ТАЛАА БУЮУ ӨГЛӨГИЙН ЭЗДЭЭ БУРУУШААН ЧИЧЛЭХ ЗАМАР МОНГОЛЧУУД ХОЙД НАСАНДАА ИХ НҮГЭЛ ХИЛЭНЦ ХУРААЛАА ДАА….УМ МАНИ БАДМЭ ХУМ 🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-12-13 51.81.222.10

Албатай юм шиг айлын газар ирж ухаад, гадагш гаргаж зарчаад эздийг нь өрөнд унагаад байх даа яах вэ дээ. Дургүй боо зайлаа. Өмнөх гэрээ хүчингүй болсон юм чинь одоо зайлмаар бол зайлаа. Дуртайдаа л нэмж ухъя, далд уурхайг ашиглалтад оруулъя гээд зүүгдээд байгаа биз дээ.

Олон юм хуцаад байвал Сэлбэгдоржийн чинь шивэртэй оймсыг аманд чинь чихээд, Сү-гийн чинь бандаашийг толгойд чинь углаад, Баярын баасыг хамарт чинь чихээд шархадны жалганд булна шүү.

Avatar

ЗОЧИН 2021-12-13 202.126.89.190

ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭД БАЯР ХҮРГЭЕ !!!

Avatar

Зочин 2021-12-13 66.181.161.70

Маш сайн. Ингээд тууштай ажиллаад байгаарай. Тэгвэл сэвхийгээд өндийгөөд ирнэ шүү. Гол нь засгийн газарын тогтвортой байдал шүү дээ. Хөрөнгө оруулагчид үүнийг л хүлээгээд хүсээд байгаа шүү дээ. Эсэн бусын ганцаарчилсан хувийн ашиг харсан гэрээ нэртэй хуйвалдааныг газар авхуулалгүй газар дээр нь нам дарах тогтвортой засаг байж байж л улс орон учраа олно..

Avatar

Зочин 2021-12-13 59.153.114.177

Баяр гэрээ байгуулж хөрөнгө оруулалт татсан,, Сайханбилэг гацаанаас гаргаж төслийг үргэлжлүүлсэн. Босоо, Даваасүрэн, Оюун-Эрдэнэ нар зэсийн үнэ өндөр үед гэрээг сайжруулсан гавьяатай. бүгд хувь нэмрээ орууллаа.

Avatar

ИРГЭН 2021-12-13 202.9.46.134

СҮҮЛИЙН 30 ЖИЛД СОНСОЖ БАЙГААГҮЙ МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ЗАСГИЙН ГАЗАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.176.248

Үгүй сайн ч бай, муу ч бай нэг улс байна даа, ингэмээр дээ. Засгийн газар сайн ажиллалаа. Одоо Сайханбилэг, Бхярцогт, Элбэгдорж нарт хариуцлага тооцох цаг болжээ. Ямарч эрх мэдэлгүй байсан халзан Ганболд, Бямбасайхан нарыг хэлмэгдүүлж байхын оронд жинхэнэ шийдвэр гаргасан нөхдүүдэд нь арга хэмжээ аваа.

Avatar

Zochin 2021-12-13 66.181.185.165

Bravo Mongolchuudaa.

Avatar

Ovgon 2021-12-13 192.82.65.103

фашист оросын хулгайлсан буриад, байгаль нуур, тува, Енисейн сав газар, Алтайн хязгаар нутаг нийлээд одоогийн монгол улсын газар нутгаас том болдог юм шүү. фашист оросууд 70 жил монголыг колоничлож, манай 40000 өвөг дээдсийг маань хомроглон алж устгасан. харин сүүлийн 30 жил монголыг эдийн засгийн хоригт байлгаж, УЦС гм хөгжлийн бүх том төслийг гацааж, хорлон сүйтгэж өнөөгийн монголын зовлонгийн шалтгаан болоод байна. хэн монголд жинхнээсээ дайсагнаж байгааг бодитоор харж ойлгоцгоо

Avatar

zochin 2021-12-13 64.119.21.201

MUNDAG L GEJ KHELIYE DEE , MONGOL ULS EZENTEY BOLJEE

Avatar

Зочин 2021-12-13 64.119.25.210

үнэн бол сайханбилэгийн л буян оронд нь наад дэбийл поп гарууд байсан бол өдийд риог шантаажлах юучгүй далд уурхай байран дээрээ таг гацсан байх байв гэж

Avatar

zochin 2021-12-13 64.119.21.201

p***a saykhan balagiig awchirch nasdaar ni khori

Avatar

Зочин 2021-12-13 150.129.141.97

Энэ ажилд оролцсон бүх хүнд баярлаж байна.

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2021-12-13 103.111.68.3

FӨНӨӨДӨР СОНССОН ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ БАЙНА,,МОНГОЛЧУУД НЭГДЭЖ ЧАДВАЛ ЮУНД ХҮРДЭГИЙГ ОЛОН ХҮНД ХАРУУЛЛАА,РИО ТИНТО,ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ НАРТ ХАРУУЛЖ ЧАДЛАА. ОДОО ОЮУ-ЭРДЭНИЙГ ОЮУТ ТОЛГОЙ ГЭЖ НЭРЛЭХ БОЛЛОО ДОО. ЭНЭ ЗАСАГТ АМЖИЛТ ХҮСЬЕ,ОЮУ-ЭРДЭНЭИЙН ЗАСГИЙН ГАЗАӨР ЧАДЛАА САЙН БАЙНА ШҮҮ,ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Иргэн 2021-12-13 192.82.77.223

Учир начираа зөв ойлголцсон бол боллоо. Улс төрчид нэртэй самууруулагчид нилээн хутгалаа. Мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар амжилтад хүрлээ. Монголын поп улс төрчид буруу шүгэл үлээгээд байх хэрэггүй. Аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд , иргэдийн тусламж дэмжлэгтэйгээр шийдвэрлэж байх нь зөв болно.

Avatar

ө 2021-12-13 103.9.90.130

Босоо Ганбаагийн л гавьяа шүү, ганц ч гэсэн ийм эх оронч хүн байсан нь яаймаа да,

Avatar

Зочин 2021-12-13 192.82.85.217

Bid mongoliin zasgiin gazar,bolon ajliin hesgiin huchin chamailtiig zohih esoor ni uneleh heregtei,olon sanaat orgoj bosdoggui gedeg ug baidag daa odoo rio tintogiin tavisan sanaluudiig dahij neg sain nyagtlaad huleen zuvshuuruh ni zuitei,nyagtaldagiin uchir ni edgeert yamar neg tavisan urhi baij magadgui gesenii uudnees uchir ni riogiinhan umnu ni iimerhuu baidliig olon udaa gargaj baisan bolohoor ter shuu dee

Avatar

Итгэхгүй л байна 2021-12-13 59.153.114.131

Дараа нь бас юу нь гарч ирэх бол ??

Avatar

Зочин 2021-12-13 64.119.29.63

Босоо Ганбаатар шүгэл үлээж, их хувь нэмэр оруулсан шүү. Сайханбилэгийг монголд авчирч шүүх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-13 134.238.228.231

bravo

Avatar

Зочин 2021-12-13 124.158.68.219

Зэсийн үнэ галзуу өссөн учраас Рио Тинто буулт хийж байна. Цаашид ч өсөх өндөр магадлалтай. Ухаантай шийдэл. Гэрээг эхнээс нь буруу хийсэн гэж Батэрдэнэ аварга мэдэмхийрлээ. Гэрээг баталсан хүний нэг Батэрдэнэ өөрөө шүү, УИХ баталсан. Рио Тинто болон ЗГ -таа баярлалаа

Avatar

Зочин 2021-12-13 66.181.178.77

Хуцаарөй хулхи гэрээ УИХ-аар ороогүй шүү. Сайханбалагийн хамаг булхай илрээд троллууд нь боож үхэж байна.

Avatar

Зочин 2021-12-13 202.21.109.55

Danhan tolgoitoo neeh uuruu hiichihsn um sh aahgui shuuu

Avatar

Зочин 2021-12-13 202.126.88.144

Хол очиж хуцаарай, энэ залуугийн тууштай хүчин чармайлтын үр дүн шүү

Avatar

Зочин 2021-12-13 203.91.115.49

Болж байна.

Avatar

Монгол бүх талаар буулт хийж, нэмээд татвараа байж болох хэмжээнд бууруулсан нь одоо 10 орчим % бна... 2021-12-13 202.126.89.195

Монголд анх 6 тэрбум долларын хөрөнгө оруулна гэсэн санал тавихад монгол 1 триллион долларын баялгын 66%-ийг РИО-д бэлэглээд үлдсэн 34%-даа тэднээс зээл аваад 12 жилийн дараа 34-ийн ашиг хүртэнэ гэж хүлээж байсан байдаг. Дээр нь татвар хураамжаа байж болох дээд хэмжээгээр тэдэнд бууруулж буулт хийжээ. Үр дүнд нь 12 жилийн дараа тэд танай зээлсэн мөнгө 22 тэрбум болно, та нарт ашиг өгөх боломжгүй боллоо гэж хэлсэн. Үр дүнд нь тэд ОТ-ыг 100% өөрийн болгосон. Яг одоогоор 100% тэд зөөж зарж байгаа.

Avatar

Бод бод... 2021-12-13 202.126.89.195

Монгол нь үй түмэн асуудалтай хөгжиж буй ядуу орон. Эдгээр олон асуудлыг мөнгөөр шийднэ. Түүний тулд монгол олох мөнгөө нэмэгдүүлэх ёстой. Харин Гадаадын Хөрөнгө Орууулалт оруулж ирж бна ГХО л ганц мөнгө олох арга гэсээр монголын баялгийг гадаадуудад маш хямдхан өгдөг, дунд нь амин хувиа борлуулдаг ийм ГХО-той болсон. Одоо хүртэл монголд ГХО зайлшгүй гэж номолсоор. Ийм ГХО уг нь монголд хэрэггүй гэдгийг бүгд барим тавим мэддэг болсон. Эдийн засгийн алуурчид дараагийн номлолоо бэлтгэж бгаа.

Avatar

Монголчуудын мангуурал дээд цэгтээ хүрээд бүр арилахаа байсан уу... 2021-12-13 202.126.89.195

Монгол улсын ҮНБ нь 12-13 тэрбум доллар. Энэ нь МУ жилд тэр хэмжээний мөнгө олдог, тэр хэмжээний мөнгийг жорлонд явуулдаг гэсэн үг. Гэтэл өнөөдөр хүртэл ОТ-д РИО-гийн оруулсан 12 тэрбумыг дааж давшгүй их мөнгө, дээр нь монголчуудын 34-д РИО зээл өгөхдөө өөрсдийн мөнгийг банкаар дамжуулан авч байгаа гээд 9-10 хувиар хүүлэх гэрээ хийсэн. Өсөн нэмэгдэх хүү. Тэгээд бичилт хийгээд явдаг. Монгол өртэй гардаг. Өнөөдөр монголчууд хүний мөнгө авсан, хүний өрийг РИО зүгээр тэглэв гэнэ ч гэж ярьж бх.

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

хүний өгсөн мөнгийг монголчууд жигтэйхэн мэднэ. Харин монголын говиос гарч буй баялгийг үнэгүй шороо чулуу гэж боддог. харамсалтай.

Avatar

Zochin 2021-12-13 66.181.170.73

Za medekhgyi dee. Uriig n' tegelsen geed kheleed uguuch. Uur yumaar tulii gesen l yum bgaa biz. Tyynees gadniikhan yamar buyanii ajil khiij bgaa bish dee. Zygeer l khynii ur daraad baiv gej.

Avatar

Зочин 2021-12-13 202.126.88.52

Ur bsan teglesen, yagaad iim negative bdag bn aa

Avatar

Зочин 2021-12-13 202.126.89.20

Хэрэв өргүй болж байгаа бол ногдол ашиг авах хугацаа наашлах ёстой. 34 онд биш өнөөдрөөс ашгаа авч эхлэнэ. Гэтэл энэ талаар ЕС дурдсангүй.

Avatar

Зочин 2021-12-13 202.126.88.52

Temdegleyee

Avatar

Super 2021-12-13 202.126.88.52

Super!!!!

Avatar

Зочин 2021-12-13 66.181.190.9

хүрэлсүхийг ерөнхий сайд байхад энэ утаа арилсан юмсан, дэмий л явуулсан юм, ерөнхий сайдаараа л байх байсан юм

Avatar

Иргэн 2021-12-13 202.126.88.160

Ёсайд Хүрэлсүхийн үёд утаагүй сайхан бсан.одоо утсандаа баригдаж амьсгалын дутагдалд орж бна.баахан хурал хийж байхаар ухаанаа янзалж асуудлаа шийдээд оюунэрдэнэ ёсайдаа.буцаад хүүхдүүд уушигны хатгалага ихэслээ.2жил сайхан утаагүй толгой өвдөхгүй бсан одоо оройд зам хүний бараа харагдахгүй хахаж цацаад хоолой өвдөөд хэцүүдлээ

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

Айн наад асуудлыг шийдэхэд монголд мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл гадаад дотоодын хулгайчид нийлээд монголын баялгийг л гадагш нь зувчуулж бна даа. Монгол хулгай ч нь авилгын өчүүхэн мөнгө аваад амаа хамхиулдаг. Гадаад хулгайч нь чимээгүй Гадаадын Хөрөнгө Оруулалт гэдэг гоё нэрээр монголыг л зөөж бна. Монголд наалдах ашиг бхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж