Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

100 саятан багш

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Нэст Эдүкэйшн сургууль 2019 онд ахлах ангийн зургаан бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2020 онд дунд анги, 2021 онд бага ангийн элсэлтээ тус тус авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.

Тус сургуулийн гол зорилго мэдээллийн технологийн эрин зуунд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэж, дэлхийн тэргүүлэх мэдээллийн технологийн компаниудыг Монгол Улсад урин дуудах, дэлхийтэй өрсөлдөх Монгол цахиурын хөндий буюу Монгол Валлейг байгуулах юм.

Энэ зорилгод хүрэхэд багш ажилчдын хамтын хичээл зүтгэл хамгаас чухал тул Нэст Эдүкэйшн сургууль багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хязгааргүй хуримтлалын сантай “Тэтгэврийн хуримтлал”-ын гэрээг амжилттай байгууллаа.

Гэрээнд Ерөнхий Боловсролын Нэст Эдүкэйшн сургуулийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэ, Хязгааргүй хуримтлалын санг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Пүрэв нар гарын үсэг зурлаа. Уг гэрээг байгуулснаар ажил олгогч, багш ажилтан хамтран хуримтлал үүсгэж, тус бүрийн хуримтлалын дансандаа гэрээ дуусгавар болоход тэтгэврийн хуримтлалын өгөөж болох 100 сая төгрөгийг нэг удаа авах боломж нээгдэж байна.

Аз жаргалтайгаар ажиллая!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж