Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав | News.MN

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордын хэргээр авлига авсан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, улмаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга асан З.Энхболд мэдээлж байлаа. 

Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан 11 шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 онд бүрэн эрхийг  нь сэргээсэн байдаг.

Харин хахууль авсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт гурван жилийн хорих ял оноож байв. Хамгийн сүүлд  2021 оны нэгдүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэгийг хоёр жил хорихоор шийдвэрлэсэн юм.  

Шүүхийн сахилгын хороо арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, дээрх гурван шүүгчийг огцруулах, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. 

Дашрамд дурдахад, Шүүхийн сахилгын хороо 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, 2021 оны аравдугаар сард “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-аас Г.Цагаанцоож, О.Номуулин, С.Энхтөр, Б.Сугар нарын дөрвөн шүүгч гишүүн нь сонгогдсон. Харин тус хорооны шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулж, арваннэгдүгээр сард Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг тус тус томилсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-12-13 66.181.161.14

2-3 jil horiol 200-300jil ideh hurungu mungutei ni orhiod baidag ni shiitgel yumuu shagnal yumuu shuuhiin sahilgiin horoo ni zugeer l neg bileg temdeg yumuu ali eshul huulindaa bna uu huulindaa baigaa yum bol yaraltai huulia uurchil buh hurungiig ni huraagaad buh nasaar ni hori busdaar bitgii neg iim jujig taviad bai ydaad ulsuud ailaas gants tulug idhed 5 jiliin yl ugdug buhel buten uls eh ornoo zarj urhed 3 jiliin yl ugdug ene shudarga yos uu

Avatar

Зочин 2021-12-13 84.11.105.246

Төв аймгийн шүүх гэж маш том мафи байна а.Өмнөд Суданд амиа хорлосон цэргийн хэргийг Төв аймагт шүүж, хэргийг шийдэж байх юм.Гол нь талийгаачийн эхнэр ньТөв аймгийн шүүгч ба нөхрөө арын хаалгаар явуулаад араар нь өөр хүнтэй самбагнаж нөхөр тэнд амиа хорлосон. УОКын Хур Амгалан, ЗХЖШын орлогч байсан Б нар нөрийг нь тэнцэхгүй байхад явуулж. Тэр авгайн Ах нь Төв аймгийн ШШГийн дарга, талийгаачийн эгч нь ШШГЕГын ажилтан.Ийм ашиг сонирхолын зөрчилтэй шүүх үнэн зөвийг шийдэх ү?Арай ч дээ Монголын шүүх

Avatar

Зочин 2021-12-13 213.87.133.196

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Марму 2021-12-13 66.181.178.88

Мөрдөн байцаалтаас зугтсан Төмөрбаатар ч билүү захиргааны шүүгч байсан нөхрийн огцруулах ээ.
Зугтсан нь хангалттай үндэслэл ш тээ

Avatar

Оноч 2021-12-13 202.126.89.195

Та нар сайн анзааралдаа. Хятадын 2 иргэн Монголын дээд шүүх дээр 17 шүүгчийг талцуулаад монголын орд газрыг булаацалдаж байгаад ТӨРД арайхийж авсан. Үр дүнд нь тэр жижигхэн ордыг аваад Монголын бүх ахмадуудын тэтгэврийн өрийг тэглэчихсэн. Гэтэл цаана нь Оюу Толгойгоос авхуулаад ГХО нэртэй хар мянган уурхай ийм байдалтай ажиллаж байгаа. Бороогийн уурхайгаас 3.2 тэрбум долларын алт авснаа компанйи сайтдаа бичсэн байгаа. Татвар 13 жилд 117 сая, цалин 13 жилд 150 сая ч хүрэхгүй монголд үлдээсэн.

Avatar

Зочин 2021-12-13 69.195.128.82

Хамгийн сонин нь Салхитын орд Миеэгийн галын уяач Мөнгөншагайнх болчихсон нь.Бас амиа хорлосон шүүгч,Төмөрбатаараас эхлээд бүгд Төв айнгийн х***а буриадын ортоомууд.

Avatar

zochin 2021-12-13 203.91.115.252

11 нь цагаадаж, 3 нь буруутаж үлдсэн 3 нь буруутаачгүй, цагаадаачгүй чимээгүйхэн ажлаа хийсээр байгаа гэж ойлгох уу

Avatar

Зочин 2021-12-13 202.179.27.174

Шүүхээс хорих ял оноосон байхад бас огцроогүй л байдаг юм байх даа. Сонин юм

Avatar

Зочин 2021-12-13 202.9.46.114

Хар тамхиныхныг яах юм бол

Avatar

Зочин 2021-12-13 66.181.186.24

МЕСТ МЕСТЭНДЭЭ ШАТ ШАТАНДАА ЧАДАХ ЧАДАХААРАА АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХТУН!!! ГЭЖ МАНАЙ ТӨР ЗАСАГ ЗАРЛААД УРАЛДУУЛЖ БАЙНА ДАА…

Avatar

Зочин 2021-12-13 23.106.249.37

лифтны 3-ыг яахын???

Avatar

Зочин 2021-12-13 202.179.26.169

Харин яахын? Архи уух гэмт хэрэг үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж