Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Салхитын мөнгөний ордын хэргээр ял сонссон 3 шүүгчийг огцруулав

Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордын хэргээр авлига авсан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, улмаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга асан З.Энхболд мэдээлж байлаа. 

Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан 11 шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 онд бүрэн эрхийг  нь сэргээсэн байдаг.

Харин хахууль авсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт гурван жилийн хорих ял оноож байв. Хамгийн сүүлд  2021 оны нэгдүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэгийг хоёр жил хорихоор шийдвэрлэсэн юм.  

Шүүхийн сахилгын хороо арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, дээрх гурван шүүгчийг огцруулах, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. 

Дашрамд дурдахад, Шүүхийн сахилгын хороо 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, 2021 оны аравдугаар сард “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-аас Г.Цагаанцоож, О.Номуулин, С.Энхтөр, Б.Сугар нарын дөрвөн шүүгч гишүүн нь сонгогдсон. Харин тус хорооны шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулж, арваннэгдүгээр сард Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг тус тус томилсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж