2021 оны топ Google хайлтууд

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

2021 оны топ Google хайлтууд

Цар тахлын нөлөөллөөс шалтгаалан 2020 оны хувьд хүмүүс Google-ээс Covid-19-тэй холбоотой мэдээллийг хамгийн их хайсан бол 2021 онд спорт, энтертайнмент зэрэг цар тахлаас өмнө эрэлт ихтэй байсан мэдээллүүд буцаад топ болжээ.

Google компаниас өнгөрсөн Лхагва гаригт хэрэглэгчдийн жилийн дундаж хайлтын үр дүнг танилцууллаа. Энэ нь дэлхий дахинд тренд болж буй Google хайлтыг улс орон болон мэдээллийн төрлөөр нь ангилсан тайлан юм.

Өнгөрсөн жилийн хувьд Covid-19-тэй холбоотой хайлт хамгийн их хувийг эзэлж, АНУ-аас хамгийн өндөр хандалттай байжээ. Энэ оны хувьд спорттой холбоотой мэдээллийн хайлт хамгийн өндөр хувьтай байна.

Тодруулбал, Австрали-Энэтхэг хоорондын эрэгтэй крикет тэмцээн, Энэтхэгийн баг Английн багтай учраа таарсан тухай мэдээлэл хайлтын нэг, хоёрдугаар байранд оржээ. Магадгүй Энэтхэгийн хэдэн зуун сая интернэт хэрэглэгчийн тоо үүнд нөлөөлсөн байж болох юм. T20 Крикетийн дэлхийн аварга, Энэтхэгийн премьер лигийн крикетийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн мэдээллүүд мөн топ 10 хайлтын жагсаалтад багтжээ.

Мэдээж NBA-ын тухай хайлт ч "Топ 10"-д багтсан бөгөөд бүсчилж үзвэл АНУ-ын хайлт тэргүүлжээ. Дээрх хайлтуудаас гадна Евро 2021 болон Copa America хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор Google-ийн "Топ 10" хайлтын найм нь спортын төрлийнх байв. Харин дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн мэдээ, мэдээллүүдийн хувьд илүү цар тахалд чиглэсэн байжээ.

Реппер DMX-ийн нас баралт, Squid game киноны тухай хайлтууд дэлхий дахинд болон АНУ-д дээгүүр байр эзэлсэн байна.

АНУ-ын хувьд дэлгэрэнгүй авч үзвэл, "Топ 10" хайлтын дотор улс төр, санхүүтэй холбоотой мэдээллүүд зонхилжээ. Жиоржиа мужийн сенатын сонгууль, Mega Millions мөрийтэй тоглоомын тухай хайлт жагсаалтад дээгүүр оржээ. Энэ онд AMC хувьцаа, видео тоглоом худалдаалагч Game stop-ын хувьцааг тойрсон элдэв мэдээллүүд АНУ-ын хэрэглэгчдийн сонирхлыг багагүй татсанаараа тус улсын хайлтын жагсаалтад мөн дээгүүр орж ирэв.

Түүнчлэн Элон Маск жиргээндээ онцолсонтой холбоотойгоор Dogecoin-ы тухай болон Etherum coin-ы мэдээлэл хайлтыг удаалжээ.

Эх сурвалж: CNN
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж