"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна" | News.MN

"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна"

"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна"

НЭМЭЛТ: 12:30 ЦАГТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Пусан хотод сууж буй Консулын тойрогт энэ хэрэг болсон. Би Гадаад харилцааны сайдаар томилогдоод жил болох гэж байна. Энэ хугацаанд Элчин сайд нарт тавьж буй томоохон асуудал байгаа юм. Нэгдүгээрт, хилийн чанадад сууж буй иргэдтэй ажиллах, тэр хүмүүсийн аж байдлыг мэддэг, харьцдаг байх ёстой. Элчин сайдын яамд Консул буюу иргэдтэй харилцдаг ажилтнуудын тоо маш цөөхөн байдаг. Жишээ нь, БНСУ-д хоёр, Пусанд нэг хүн бий. Энэ асуудлуудад учир дутагдалтай ажиллаж байна. Өдий хугацаа өнгөрч байхад ямар нэгэн байдлаар тэр хэргийг мэдэж болох байсан. Консулын ажилтнууд тодорхой түвшинд холбоотой ажиллах ёстой.

Яамны удирдлагын зүгээс Элчин сайдад хариуцлага тоочъё. Тэр хэрэг болсон Пусаны Консулд хариуцлага тооцох нь зөв гэсэн саналаа хүргүүлсэн. Сая АН-ын бүлгийн хуралд суулаа. АН-ын бүлгийн гишүүд Пусаны Консул иргэдэд мэдээлэл өгөөд, хөөцөлдөөд ажиллаж байна. Энэ хэргийг учрыг нь олоод дуустал үргэлжлүүлээд ажилуулаач ээ.

Энэ хэргийг хөөцөлдөж байхад сенсацилаад наад хүнээ “татна” гэсэн зүйлээ болио гэсэн санал хэлж байна. Консулыг дуудах асуудлыг яамны удирдлагын хэмжээнд шийддэг. Энэ асуудлыг дахин ярилцъя гэж байна. Элчин сайдын тухайд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Аливаа улс оронд амьдарч буй монгол иргэд ямар нэгэн асуудалд орвол Элчин сайдын яаманд итгээд, нэн даруй мэдээлэл өгөөч ээ. Нуун дарагдуулах тусам маш хүнд байдалд ордог. Энэ хэрэг бол зодуулсан, зодсон охид, насанд хүрээгүй хүүхдүүдийн хооронд болсон. Иргэд хоорондын асуудлыг улс орны харилцааны түвшинд авчирч, нөгөө орныг муухай харагдуулах, ойлголт төрүүлэхээр мэдээ мэдээлэл хиймээргүй байна. Маш болгоомжтой байхгүй бол хоёр орны найрамдалт харилцаа, бусад хөгжиж буй салбарт сөргөөр нөлөөлөхийг аль аль улс нь хүсэхгүй байна.

Монгол Улс бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг нь манай үнэт зүйл шүү. Тиймээс иргэддээ үзэл бодлоо илэрхийлэхдээ асуудлыг нарийн нягталж, гадаад улс орон холбогдсон асуудалд болгоомжтой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Элчин сайд Н.Эрдэнэтуяагийн хувьд мэргэжлийн дипломатч, солонгос хэлтэй. Тэндээ Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад, Элчин сайд болсон. Гадаад харилцааны яаманд 26 жил ажиллаж байна. Ц.Өнөрзаяа Консулын хувьд улс төрийн томилгоо байсан. Өмнө нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан, хуулийн чиглэлийн хүн юм байна лээ.

Орны хүмүүсийг яриагүй байна. Мэдээж мэргэжлийн томилгоо хийнэ. Аль болохоор мэргэжлийн томилгоо хийхээр, улс төрийн оролцоо бага байлгахыг хичээдэг. Хэргийн тухайд хоёр бага хүүхдийнх нь хаагдсан. Гурван үндэслэлээр нэмж шалгаж байгаа юм билээ. Хохирогчийн ээж өнөө, маргаашгүй төрөх гэж буй эмэгтэй юм билээ. Хувийн мэдээллийг нь олон нийтийн хэрэгслээр битгий явуулаач ээ. Сэтгэл санаа үймүүлж байгааг тэд хэлж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Өмгөөлөгч авсан гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.


Х.БАТТУЛГЫН "ЯВУУЛСАН" ДИПЛОМАТУУДЫГ ЭГҮҮЛЭН ТАТНА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах бүрэн эрхтэй. Тиймээс У.Хүрэлсүх энэ асуудлыг эцэслэнэ.

Тодруулбал, Өмнөд Солонгост хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлаар тус улсад суугаа Элчин сайд болон Консул нарт хариуцлага тооцон, эгүүлэн татах шийдвэр гаргасан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн Баасан гаригт хүргүүлсэн. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг дэмжвэл УИХ-д оруулах бөгөөд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Харин Консул Ц.Өнөрзаяаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд эгүүлэн татна. Дашрамд дурдахад, БНСУ дахь Элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард томилсон. Хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлыг хэвлэлээс мэдлээ гэсэн нт олны шүүмжлэл татсан бөгөөд хохирогчийн ээж Элчин сайдын яамандаа хандах сонирхолгүй байгаагаа хэвлэлээр ярьсан.

Н.Эрдэнэтуяа нь өнгөрсөн гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдон очсон. Түүний өмнө тагнуулын экс дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилсон ч Х.Баттулга итгэмжлэх жуухыг нь өгөөгүй юм. Н.Эрдэнэтуяа нь төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч гэгддэг. Харин Ц.Өнөрзаяа нь  Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ш.Цогтоогийн охин. Ш.Цогтоо нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэгддэг. Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн цэцээс тэтгэвэртээ суусан.  Түүнчлэн Ц.Өнөрзаяаг Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах хүсэлтэй байсан ч МАН-ынхан дэмжээгүй юм.

Дашрамд дурдахад, Х.Баттулгын үед гадаад бодлого алдагдаж, Элчин сайд нараа томилж чадахгүйд хүрч байсан. Мөн М.Энхсайхан, С.Баяр нарыг тэрбээр эгүүлэн татаж, улс төрийн ял шийтэл оноож байлаа.

Энэ асуудлаар тун удахгүй Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөс тодруулан хүргэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-13 119.67.24.135

Эрдэнэтуяаг зарим хүмүүс боловсролтой мундаг гээд байна. Эсрэгээр маш сэтгэлгүй, хүйтэн хөндий, ажлынхантайгаа маштбүдүүлэг харьцдаг

Avatar

Zochin 2021-12-13 120.142.122.17

Өөрөө хамт ажиллаж байсан уу?

Avatar

зочин 2021-12-13 192.82.67.190

ИРГЭНИЙХЭЭ НОЦТОЙ ХОХИРОЛЫГ ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНЭЭС ОЛЖ СОНСЛОО ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ ДЭНДҮҮ ХЭНЭГГҮЙ ЗАН ГАРГАЖБАЙГААСЮЮМ БИШ ҮҮ.. ТЭХЭЭР ХОХМРОГЧИД ЯАЖ ЭЛЧИНД ИТГЭХ БИЛЭЭ ДЭЭ. МОНГОЛ ТӨРИЙН НҮҮР ЦРАЙ ТОДООС ТОД ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ ЭНДЭЭС. МОНГОЛЧУУДЫНХАА ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АЖИЛДАА ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГБОЛООД УДАЖБАЙНА ШҮҮ. ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ХАРУЦЛАГА ГЭЖ ХООСОН БҮҮ СҮРЖИГНЭЧИХЭЭД ӨНГӨРӨХ БАЙХОО .

Avatar

Zochin 2021-12-13 66.181.161.14

Hytadiin elchin said ereenii konsuliig eguulen tatah heregtei ereen haliut shivee hurengeer garch ordog humuus hytaduudad ymar ih darluuldag gedgiig erhem gadaad hariltsaanii said ta medehuu ted chini buur tur orshin suugchid panz naimaa hiigchid eruul mendee uzuulegch bolovsrol ezemshigch naraa hamgaalah uuregtei bizdee said konsuliin utas shurmus hil gaalias ehsuuleel bicheetei yumuu hiliin burduulelt bichig barimt deer baih yostoi yum bishuu tiim ch baigaasai gej husej bna

Avatar

Zochin 2021-12-13 66.181.161.14

Gants solongos bish hytadad ereen haliut dalain huv gants mod sehe geel mongolchuud deerelhuulj zoduulj nuduuleh hucheer baraa shahuulah tsereg tsagdaa ni ch zodson zaginsan haraasan iim l orchind baidag bidniig umguuldug hamgaaldag konsul elchin gej baidiimuu munhag bi bodohdoo hiliin shugamaas l ehleed elchin konsuliin utasnij dugaar eh heleeree l yraij baih yostoi ted hil gaali orchnii buseeree yvj taniltsdag baih yostoi l gej munhagalhiimdaa erhem gadaad hergiin saidaa

Avatar

Зочин 2021-12-13 213.87.133.196

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Лалруудыг тат 2021-12-13 59.153.113.130

Хэзээч хэний ч үед солонгосд суугаа монголын элчин сайдууд юу ч хийж бгаагүй шүү. Захын нэг солонгосд бгаа монгол хүнээс асуу. Бүгд мэднэ лалрын газар гэдгийг монголчуудын төлөө биш солонгосын бөгсийг л долоож бдаг газар

Avatar

ТОРИЙН АЖЛЫН ДАМПУУРАЛ 2021-12-13 64.119.19.75

ИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ЯМАРЧ ДУУРЧИХСЭН ХУМУУС АЖИЛЛАЖ БАЙДАГ БАЙНАА Х. БАТТУЛГЫН ОРОЛЦОЖ ХИЙСЭН ЮМ БОЛГОН Л ХАР МОРТЭЙ БАЙХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2021-12-13 202.126.94.99

Аль эрт Бусаны консул томилогдоогуй хэргийн телее эргуулэн татна гэж юу байсан юм. Харин энэ Мэргэжлийн бус сайдыг огцруулах хэрэгтэй. Солонгосын ЭСЯаманд олон жил болсон этгээдууд бол харин ч сэтгэлгуй, юм байнлээ шуу!!!

Avatar

Иргэн 2021-12-13 202.179.25.250

Чаваас даа. Зориуд энэ асуудлаар далимдуулж халах гэсэн юм байна. Орны хүнийг нь яаж тавих вээ гээд бодож байж. Тийм биш бол илт ийм тийм тэрний энэний хүн гэж хэлэхгүйшд. Харин ч эсрэгээр эдгээр хүүхнүүд сайн ажиллаж байж дээ. Хохирогч охины хувьд үнэхээр харамсалтай ч гэр бүл нь мэдээлээгүй буруу байна шүү дээ. Асуудал гарвал хариуцаж таарна. Тэрнээс элчин консул нь манайхан хэрэгт холбогдож хохирсон байна уу гээд цагдаагаар нь яваад байдгүй л байлнүй дээ. Улс төржүүлэх сонирхол манайханд өөрс

Avatar

Зочин 2021-12-13 66.181.161.121

Ажлаа хийж чадахгүй авгай нарыг явуулах нь зүйтэй.

Avatar

s 2021-12-13 94.79.138.237

Батцэцэгээ чи попорч, улстөржсөн мэдэгдэл хийхээ болио. Асуудлыг шалгаж тогтоохоосоо өмнө "татна, хариуцлага тооцно" гэж олон нийтэд гарч далжиганахаа боль за. Хананы цаана чамайг тийм ариухан амьтан биш гэдгийг бүгд мэднэ. Юм ээлжтэй шүү. Үйлийн үр чам дээр өөр дээр чинь нэг өдөр ирэх биз

Avatar

s 2021-12-13 94.79.138.237

Солонгост харласан 50 мянган хүнийг 3-4 консулын ажилтан хариуцаж ажилладын байна. Өчнөөн хүнд тусласан ч, Монголчууд сайныг нь бол хэзээ ч ярихгүй. Баярлалаа ч гэхгүй. Тэгснээ нэг асуудал гармагц хариуцлага энэ тэр. Бага шиг балайрцгаа

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-13 66.181.178.113

Зөв шийдвэр. Монгол хүнийг гадаадад тамлан зовоож, яргалсан байна. Суугаа оронд нь буй Монгол улсынхаа иргэдийн эрх, ашгийг хамгаалах нь элчин сайд, консул нарын үндсэн үүрэг. Хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдлээ гээд хээв нэгж сууж байгаа хэнэггүй, үүргээ умартсан нөхдүүдийг үтэр түргэн татах нь зөв. Дээрээс нь, Солонгосын талд эсэргүйцлийн нот бичгийг гардуулж өгөх ёстой.

Avatar

zochin 2021-12-13 64.119.22.182

эггүүлэн татах нь зөв ажилдаа хайнга хариуцлаггүй төрийн албан хаагчидад сургамж болно

Avatar

Зочин 2021-12-13 202.126.89.93

Гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байна.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.161.59

Battsetegiig ooriig ni zailuulaachee.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.161.7

Солонгос улсад ийм тэтгэвэрийн эмээ нарыг томилж ажиллуулж байхаасаа ичээчээ БНСУ дипломат ёс сайн мэддэг мэргэжилийн дипломатч залуу хүн явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.185.233

Консулыг солих гэж 13 настай охины асуудлыг гаргаж тавьсан гэж өдрийн сонинд бичсэн байсан. Үнэн л байж дээ. Орных нь хүн аль хэдийн тодорхой болсон нь ойлгомжтой.

Avatar

харамсалтай 2021-12-13 122.201.31.130

ЭСЯам тухайн оронд байгаа ИРГЭДИЙНХЭЭ төлөө ажлах үндсэн үүрэгтэй. МАНАЙ ЭСЯ нууд ИРГЭДИЙНХЭЭ төлөө ажилладаггүй.

Avatar

Зочин 2021-12-13 31.173.87.176

Хамгийн олон Иргэд маань оршин суудаг янз бүрийн асуудалд их ордог оронд томилогдсон мэргэжлийн туршлагатай эмэгтэй элчин сайдаа татах гэж байгаа нь харамсалтай. Тэр арын хаалганы консулын хувьд сайдын бодлого зөв шүү.

Avatar

хүннү 2021-12-13 202.179.25.101

санал нэг байна.

Avatar

Зөв 👌👌👌 2021-12-13 202.126.90.95

Батцэцэг сайд зөв ярилаа 👌👌👌 бид болгоомжтой бх ёстой.

Avatar

хүннү 2021-12-13 202.179.24.223

Батцэцэг сайд зөв зүйл хэллээ. Бид бодох ёстой. Диполмат ёс гэж нарийн, ямар нэг асуудлаас болж хоёр орны харьцаа муудвал яах вэ? Тэнд байгаа монголчууд "зөвхөн монголдоо" буцвал хэн хохирох вэ? Манайхан үзэл бодлоо болгоомжтой илэрхийлэх нь зөв. Энэ хоёр хүний хувь ажлаа муу хийсэн гэж эргүүлэн татах ёстой. Ар гэрийхэн нь өөрснөө ТББ болон Золбоо ТВ-гээр орон даяар цацуулсан. Түүнээс үүдэн иргэд, солонгосчуудыг янз бүрээр хэлсэн. Эцэг, эхийг нь маш хариуцлаггүй гэж дүгнэсэн.

Avatar

dorj suren 2021-12-13 192.82.68.145

TSOGTOOGIIN TER EMEEG TATAH ESTOI.

Avatar

Зочин 2021-12-13 202.9.46.21

С. Баярыг эргүүлэн татаж юуны ч бай ял өгсөн нь Х. Баттулгын зөв. Оюу толгойн гэрээнийх нь төлөө С. Баярын бүх хөрөнгийг хураагаад насаар нь гянданд суулгасан ч багадана. Одоо харин яагаад сул яваад дээшээ пялдагнаад байгаа нь сонин байна.

Avatar

Зочин 2021-12-13 59.6.223.35

Kku

Avatar

bata 2021-12-13 49.173.8.9

elchin said hun iim asuudal hootsoldood yvj bh ne utgagui ym shige.harinch ene elchin said zarchimch shudraga ajiltai mergejiliin diplomatch emegtei.said baisan urdnii malnuudaas hed dahin deer hun baile.mongol irgediin asuudalaar hootsoldoj ajilah ystoi hun ne consul gej alba baidag ym tednii ajil.zaaval hen negniig buruutgah geed bgaa bol shuu.yria garsan deer ne husaad oorsdiin duraktaa saidiin suudal ogoh geed chichireed dairchih ym bnalda.ogtsroh ystoi hun ne yamnii said battsetseg

Avatar

BOLD 2021-12-13 192.82.68.145

TSOGTOO JENKOTOI NAIMAA HIIJ OHINOO YAVUULSAN HURDAN TATAACH. AJILAA MEDEHGUI MANUUHAI.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.179.223

Хэн явуулсан нь хамаагүй Ажилдаа алдаа гаргавал хэний ч хүн бсан хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-13 66.181.189.254

Женкогийн нөөц хулгайчууд байдаг гэдэг нь энэ дээ хөө

Avatar

Зочин 2021-12-13 202.21.109.105

Өөрөө Анхбаяртайгаа хамт огцор

Avatar

Энэ саад авгай өөрөө огцор 2021-12-13 59.153.114.131

Энэ саад авгай өөрөө огцор

Avatar

Зочин 2021-12-13 202.179.24.223

Батцэцэг сайд яахаар огцордог юм. Харин ч сайн ажллаа.

Avatar

Хаха 2021-12-13 202.126.88.187

Үнэнээ хэлээд ад болно

Avatar

ХУУЛЬЧ 2021-12-13 192.82.64.190

ЭЛЧИН САЙДЫН ТОМИЛГОО УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО болж ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ХҮЧИНД ХАМААРАЛТАЙ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ,,,,,,ЭЛЧИН САЙД ,КОНСУЛ, ЭЛЧИН ЗӨВЛӨХ ,ДЭД КОНСУЛ ЧИНЬ УЛМ ТӨРИЙН ТОМИЛГОО ШҮҮ ДЭЭ ,,,,,ҮҮНИЙГ ХЭН ЭХЛҮҮЛСЭНГ БҮГД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДМЭЭР ЮМ ,,,

Avatar

Зочин 2021-12-13 192.82.76.245

Зангарагтай бх зөв.Женко хулгайчын томилсон бүх хүнийг эргүүлэн тат

Avatar

Зочин 2021-12-13 66.181.180.22

Soli hudlaa garuud bnda

Avatar

Бат инженер 2021-12-13 202.9.40.80

Төрийн бодлого оо гэж

Avatar

МАН-ын авилгачидыг емеерех гэсэнгуй 2021-12-13 202.55.188.108

Хэрэг гарсан тухайн уед эцэг эх нь цагдаад хандахдаа "Монголын элчинд битгий мэдэгдээрэй" гээд хэлсэн гэсэншд.Монголчууддаа мэдэгдэхгуйгээр еерсдее сэмхэн Со-гын цагдаад хандаад л шийдуулчихнэ гэж бодсон уу? Тэгэхээр нь Со-гын цагдаа тэднийг хараар байдгыг нь дээр нь элчиндээ хандахгуй гэснийг нь далимдуулаад хэргийг нуун дарсым шиг.Баахан цаг алдаад (бур 5 сар шуу) болохоо байгаад ТББ-т хандсым билээ шд.Хохирогчид еерсдее л хэлэхгуй бол элчин яаж мэдэх уу? Ямар бугдийг мердеед явж байлтай биш

Avatar

Зочин 2021-12-13 192.82.64.153

Зөв дипломат ажил хийхээс гадна иргэдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй бүх мэдээлэл онлайн байхад мэдхгүй сууж байна гэдэг арай л тэнэг

Avatar

Зочин 2021-12-13 203.91.115.41

ЗӨВ АЖЛАА ХИЙДЭГ ХҮНЭЭР СОЛЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж