Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна | News.MN

Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нийслэлийн агаарын чанарын талаарх ээлжит мэдээллээ өглөө.


Агаарын бохирдлын хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. Энэ нь цас орж, салхины эрчим бага зэрэг нэмэгдсэнтэй холбоотой болохыг холбогдох албаны хүмүүс тайлбарлав. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд хяналт шалгалт явуулахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт тавина. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түлш борлуулах 600 цэг ажиллаж байна” гэлээ.

Есөн айлын 17 хүн угаартжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэж оролдсон хоёр зөрчил илрүүлж, 10 тонн түүхий нүүрс хураан авч, Амгалан дулааны станцад төвлөрүүлжээ. Мөн хүйтний эрч чангарсантай холбогдуулан нийт есөн айлын 17 хүн угаарын хийн хордлогод өртсөн гэсэн дуудлага иржээ. Шалгалт явуулахад энгийн монгол зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан байсан гэх тайлбарыг холбогдох албаны хүмүүс өгчээ.

Албан хаагчдыг нэг сая хүртэл төгрөгөөр урамшуулна

Эрчим хүчний яамны өгч буй мэдээллээр нийслэлээс орон нутаг руу "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн 6300 зөрчил илэрчээ. Иймд тус яам мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажил эхлүүлж, албан хаагчдыг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Энэ үеэр Лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Иргэд хэрэглэсэн шуудайг "Тавантолгой түлш" ХХК-ийн хангамжийн таван баазад тушаах юм байна.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, "Тавантолгой түлш" ХХК-ийн барьцалдуулагч бодист тооллого явуулжээ. Энэхүү тооллогоор БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг тонны савлагаатай 1200 тонн барьцалдуулагч гурван агуулахад хадгалагдаж байна. Баруун бүсийн үйлдвэрт 104 тонн барьцалдуулагч байгаа аж. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 1374.8 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗАЛХУУ ТӨР 2021-12-13 46.135.9.82

ШУУДАЙГАА ДОТООДДОО ХИЙЧИХЭЭЧ ЗАЛХУБ ТӨР ШҮҮ

Avatar

Схд иргэн 2021-12-13 59.153.86.19

Түлш хүрэлцээгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөр бүх буруугаа иргэдэд тохохоо больж үз 600 цэг чинь хаана бнаа ирээд л дуусдагшдээ

Avatar

ин 2021-12-13 139.5.219.122

авчирёан шуудайны тоогоор нь түлш өгдөг боляих тэгээд л гүйцээ

Avatar

Уншигч 2021-12-13 202.131.225.197

Шуудайгаа дотоодын үйлдвэрээс авна уу.

Avatar

Зочин 2021-12-13 64.119.19.71

Шалгана гээд урьдчилаад зарлачихаар нүүрсээ нуучихдаг юм байгаа биз дээ. Үнэхээр л шалгах гэж байгаа юм бол гэнэт л шалгах хэрэгтэй биз дээ

Avatar

БУЦААД ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТҮЛЭХ НЬ ЗӨВ. ЯМАР Ч ЯЛГАА АЛГА УГААС 2021-12-13 202.126.90.95

ТЭР ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ЗОГСООЖ ХААВАЛ ТААРНА…..ТӨРЙИН МӨНГӨ ИНГЭЖ ХИЙ ДЭМИЙ ЮМАНД ШАМШИГДУУЛААД Л….ЗҮГЭЭР БУЦААД ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТҮЛСЭН НЬ ДЭЭР ‼️

Avatar

Зочин 2021-12-13 202.126.90.95

Шахмал ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ЗОГСООЖ ХААЯ ‼️🚫🚫🚫🚫

Avatar

Зочин 2021-12-13 66.181.182.80

Ялгаа байгаа шүү. Ноднингийнхоос нэмэгдсэн. Гэхдээ түүхий нүүрс түлдэг үеийнхээс хамаагүй багассан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж