“Нийтийн тээвэрт 500 орчим автобус оруулж ирэхээр ярьж байна”

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

“Нийтийн тээвэрт 500 орчим автобус оруулж ирэхээр ярьж байна”

“Нийтийн тээвэрт 500 орчим автобус оруулж ирэхээр ярьж байна”

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангаас нийслэлийн ирэх оны төсвийн зарцуулалтын талаар тодрууллаа.


-Ирэх оны төсөв саяхан батлагдлаа. Түгжрэлийг бууруулахад зориулж, 420 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнээс гадна ирэх жил ямар томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-2022 оны төсөв 1.6 их наядаар баталсан. Ирэх жилийн онцлог нь хэд хэдэн хууль тогтоомж шинэчлэгдсэн. Мөн УИХ, Засгийн газраас онцолж замын түгжрэлийг бууруулах төсөлд 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн. Үндсэндээ 1.6 их наядын 800 гаруй тэрбум төгрөгийг урсгал зардалд тооцоолж байна. 1.6 сая хүн амтай нийслэл хотод 650 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Тэр хэмжээгээр, бензин, цаг хугацаа, алдагдлаа тооцвол асар их өртөгтэй. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх бидний хамгийн гол зорилго. Түгжрэлийг бууруулахад зөвхөн мөнгө шаардлагатай гэж харж болохгүй. Одоо бид мөнгөтэй болсон бол ТЭЗҮ-ээ тодорхой байлгах ёстой. Хамгийн эхэнд нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой. Иргэд нийтийн тээвэр хүртээмжтэй бол автомашин унаж, зардлаа нэмэхгүй байхыг хэлж буй.

-Одоо явж буй автобусны хүрэлцээ муугаас иргэд хүйтэнд автобус хүлээж цагаа их алддаг. Ирэх онд автобусны тоог нэмэх үү?

-Өнөөдөр үйлчилгээнд явж буй 1100 автобусны тал нь зогсчихлоо. Ирэх жил дахин 70 хувь нь байхгүй болох байх. Ирэх жил эхний ээлжид том оврын 500 автобус оруулж ирэхээр ярьж байна. Нийтэд үйлчилж буй компаниуд зуун хувь төрийнх биш. Тэгэхээр эхний ээлжийн төрийн өмчийн парк шинэчлэлээ явуулъя. Цаашид энэ төслүүдэд хувийн хэвшлийг бодлогоор оруулж ирэхээр төлөвлөж байна. Бид 20 жилийнхээ төсөөллийг харахад үндсэндээ 10 их наядын ажил харагдаж байна. Дээр нь ойрын хугацааны томоохон төслөө харахад дөрвөн тэрбум ам.долларын ажлууд нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байна.

-Нийслэлд шинээр 30 хороо байгуулахыг НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцсэн. Энэ талаар та юу хэлэх вэ. Зөвхөн урсгал зардалд 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн?

-Шинээр хороо байгуулахад 9.3 тэрбум төгрөгийн урсгал зардалтай. Хороодыг хуваах саналыг Иргэдийн хурал нь хуралдаж, саналаа нийслэлд гаргаж буй. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 30 мянган хүн амтай. Шинээр хороод байгуулах дөрвөн дүүрэг хурлаа хийсэн. Үүнд, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт шинээр хороод бий болно. Үүнийг улстөржүүлэхээс илүүтэй төрийн үйлчилгээ, хүртээмжийг нэмж буй гэж харж байна.

-Ирэх онд нийслэлд хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ?

-Нийслэлийн төсвөөр боловсролын салбарыг даахад маш хүнд. БСШУЯ-тай хамтран аль болох нөхөх үүднээс санхүүжүүлэхийг хичээдэг. Хуулиараа Боловсролын сайдын багцад энэ асуудал суух ёстой. Магадгүй төсөв нь хүрэхгүй бол нийслэлээс нөхөөд явдаг. Сургууль, цэцэрлэггүй хороо ч байна. Өнгөрсөн хугацаанд амласан гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халлаа. Одоо хүртээмжийн асуудал чухал байна.

-Өвөлжилт, халтиргаа гулгааны асуудал нийслэлд хамгийн их тулгамдаж буй. Жишээ нь, давс цацдаг машины асуудал шүүмжлэл дагуулсаар байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ?

-Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй улс. Үндсэндээ манайх техник технологийн асар их дутмагшилд байна. Хот тохижилтын газар дангаараа нийслэлийг авч явахгүй байгаа. Хот тохижилтын газар төв замуудаа хариуцаж байна. Одоо ялгаагүй замын түгжрэлийн эсрэг ажилд энэ орох ёстой. Ялангуяа хотын дарга “эмзэг” асуудлуудад нэлээд шийдэл ярьж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж