ХХБ-ны "Хуримтлалтай Монгол" аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

ХХБ-ны "Хуримтлалтай Монгол" аян үргэлжилж байна

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) хоёр дахь жилдээ "Хуримтлалтай Монгол" урамшуулалт аян зарлаад байгаа билээ. Энэ жилийн хувьд 2021 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 13-ныг дуустал гурван сар үргэлжлэх юм. Та 6-гаас дээш хугацаатай хадгаламждаа нэмсэн, эсвэл хугацаа сунгасан 100.000 төгрөг тутамдаа нэг ширхэг урамшууллын эрх авах боломжтой. Мөн шинээр хадгаламж нээлгээд 100.000 төгрөг тутамдаа нэг эрх авч аянд оролцох боломжтой.

"Хуримтлалтай Монгол" аянд долоо хоног бүр Турк рүү аялах эрхээр нэг хүн; 1 сая төгрөгөөр нэг хүн; мөн 500 мянган төгрөгөөр 10 хүнийг урамшуулж байна. Аяны төгсгөлд буюу 2022 оны нэгдүгээр сард супер урамшуулал болох нэг өрөө байрны эзэн тодрох юм.

Энэхүү аянд нийт 157 азтай харилцагч урамшууллын эзэд болохоос одоогоор 84 нь тодорсон билээ. Хамгийн залуу азтан нь хоёр настай байсан бол хамгийн ахмад нь 80 настай буурал байна.

ХХБ-ны харилцагч Р.Өлзийбаяр: Би 2011 оноос хойш ХХБ-аар үйлчлүүлж байна. Тэц-3 цахилгаан станцад ажилладаг тул өөрт ойрхон Говь салбараар үйлчлүүлдэг. Би цалингаасаа тогтмол хүүхдүүдийн хадгаламж руугаа шилжүүлдэг. Орлого бүрээс 5 хувийг хадгалах үйлчилгээг мөн сонгон ашиглаж байгаа, үнэхээр амар санагддаг. Тэгээд хоёр дахь долоо хоногт азтан болж, Турк явах эрх хожсон, маш их баяртай байна. Цуглуулсан эрхээрээ нэгдүгээр сард болох БАЙРНЫ тохиролд оролцож азаа үзнэ дээ.

ХХБ-ны харилцагч М.Наранжаргал: Манай охин нэгдүгээр ангидаа анх реклам үзээд МААМУУ хадгаламж нээлгэе гэсэн юм. Охин минь одоо 5-р анги, хадгаламжийг нь нээгээд боломжоороо орлого хийдэг. Хуримтлалтай Монгол аянд ороод 500,000 төгрөг хожсон, түүнийгээ охиныхоо хадгаламжид нэмчихсэн. Уг нь сугалаанд итгэдэггүй байсан, энэ удаагийн ХХБ-ны урамшууллын эзэн болсонд баяртай байна, шударга сайхан зохион байгуулсан банкныхаа хамт олонд баярлалаа.Охиныхоо ирээдүйн боловсролд хадгаламжийг нь зориулна гэж боддог доо.

Хуримтлалтай Монгол аян эхэлснээс хойш нийт 96 мянга гаруй хүн уг аянд хамрагдаад байгаа бөгөөд иргэдийн хадгалах зуршлыг дэмжих, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж