Ньюс хөтөч: "Тод каннам"-д холбогдох хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Тод каннам"-д холбогдох хэргийг шүүнэ

Ньюс агентлаг 2021.12.13-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.30 ЦАГТ

"Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь" хэлэлцүүлэг “Holiday inn” зочид буудлын хоёрдугаар давхарын хурлын зааланд болно. Хэлэлцүүлэгт БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, Мэргэжлийн Хяналтын Газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцоно.

10.00 ЦАГТ

-УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд

-“Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд болно.

14.00 ЦАГТ

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэн Русский Дом (хуучнаар Оросын шинжлэх ухааны төв)-д болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж