“Эрдэнэс Монгол”-ын захирлыг жинхэлж, ТӨК-иудыг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол”-ын захирлыг жинхэлж, ТӨК-иудыг нэгтгэнэ

“Эрдэнэс Монгол”-ын захирлыг жинхэлж, ТӨК-иудыг нэгтгэнэ

“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярвааг их хэмжээний авлига авсан хэргээр баривчилж, саатуулсан ч багахан хэмжээний мөнгөн дүнгээр торгоод сулласан. Ингэхдээ гадаад руу зорчих эрх, төрд ажиллах эрх хоёрыг нь хориглосон шүүхийн шийдвэр гарсан. Түүний оронд “Эрдэнэс Монгол”-ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр Тэргүүн дэд захирал О.Хулан гэх эмэгтэйг томилсон юм. Түүнийг хоёр долоо хоногийн өмнө жинхлэх асуудал яригдсан ч Засгийн газар хойшлуулсан бөгөөд удахгүй жинхлэх сурагтай.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ ТҮР ОРЛОГЧ ХУЛАН ГЭЖ ХЭН БЭ?

“Эрдэнэс Монгол” компанид Тэргүүн дэд захирлаар өнгөрсөн наймдугаар О.Хулан  томилогдсон. Тэрбээр одоо "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлож буй. Харин түүний хувьд улс төрийн намтар тун багатай ч  MCS-ийн хүн гэх нь тодотгол ч дагалдаж байна.

О.Хулан нь тус компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдохоос өмнө "Баян айраг Эксплорэйшн" ХХК-ийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Харин түүний нөхөр Ю.Энхтүвшинг тус компанийн Ерөнхий захирлаар ажилладаг гэсэн мэдээлэл бий.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч, цианит натри агуулсан уусмал асгарсан осол 2020 оны арванхоёрдугаар сард гарч байсан.

Түүнээс үүдэж, тус компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоож, натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм. Энэ үеэр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүлээн авч уулзаж, тус компаниас удаа дараа ийм осол гарч байгаа нь тухайн компанийн цаашдын үйл ажиллагаа болон бусад компанийн алтны үндсэн ордын ашиглалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцлон, анхааруулж байв. Тус компанитай холбоотой цианит асгарсан, алдагдсан хэд хэдэн хэрэг гарч байсан ч тэгсгээд намждаг, хэрэг нь алсардаг гэх.

Улс төрийн хүрээнд О.Хуланг түр томилсон бөгөөд энэ хугацаанд "Эрдэнэс Монгол"-д хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэж, өөр хүн томилно хэмээн яригдаж байв. Гэвч түүнийг энэ удаад жинхлээд, удахгүй "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой", "Монголросцветмет" зэрэг компаниудыг "Эрдэнэс Монгол"-д нэгтгэхээр тохиролцсон гэх мэдээлэл байна. Ингэхдээ мөн MCS талынхны дэмжлэгээр О.Хуланг томилж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм.

"ЭРДЭНЭС МОНГОЛ"-Д "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ", "ЭРДЭНЭТ", "МОНГОЛРОСЦВЕТМЕТ"-ИЙГ НЭГТГЭНЭ

Засгийн газраас үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах, заримыг нь нэгтгэх асуудлыг шуурхайлан хийж буй. Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэгтгэх улс төрийн шийдэлд хүрсэн бөгөөд өнгөрсөн Лхагва гаригт нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Цаашид  "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" зэрэг стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг "Эрдэнэс Монгол" компанид нэгтгэх шийдвэрийг Засгийн газар удахгүй гаргах юм байна.

Ингэж нэгтгээд "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдыг томилно гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөөд буй. Гэвч улс төрийн хүрээнд захирлын томилгооны асуудал өөрчлөгдөж, одоогийн түр орлон гүйцэтгэж буй О.Хуланг томилж магадгүй гэх мэдээлэл ч бий. Ямар ч гэсэн томоохон стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэнэ, ингэхдээ хэн нь хүнээ томилох, хэн нь томилогдох вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна.

Чухам энэ компаниудыг нэг удирдлагад нэгтгэх нь улс төрийн хувьд төдийгүй Засгийн газарт маш ашигтай шийдэл болно. МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төрийн өмчит компаниудыг цэгцлэх, шинэ шатанд гаргах амбиц цаашид хэрхэх өрнөх нь анхаарлын төвд байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж