"ABU робокон-2021" тэмцээнд ШУТИС-ийн баг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

"ABU робокон-2021" тэмцээнд ШУТИС-ийн баг тэргүүллээ

"ABU робокон-2021" тэмцээнд ШУТИС-ийн баг тэргүүллээ

"ABU Робокон-2021" олон улсын роботын тэмцээнд Индонезийн баг Гран при, ШУТИС-ийн баг тэргүүн байрт оржээ. Робот, техник зохиох бүтээгч тус тэмцээнд олон улсын багууд жил бүр тун өрсөлдөөнтэй оролцдог билээ.

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /Asia pacific Broadcasting Union/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гишүүн орнуудын оюутан залуусын хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэхүй, мэргэжлийн цогц чадамжийг нэмэгдүүлэх зорилготой “ABU-Robocon” /Robot contest/ тэмцээн 20 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус холбооны гишүүн орнууд тэмцээнийг үе шаттай зохион байгуулж аварга багийг шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн додугаар сард Монгол Улсын “ABU-Robocon 2021” Үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг МҮОНРТ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран зохион байгуулсан.

Тус тэмцээнийг ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолборт цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Тэмцээнд аваргын төлөө ҮБХИС-ийн “Аравт” баг, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт” багууд таарч, өөрсдийн зохион бүтээсэн роботоороо дүрэмд заасан даалгаврыг гүйцэтгэж амжилттай өрсөлдсөн юм.

Энэ жилийн тэмцээний агуулга нь МЭӨ 770-476 оны үед Хятад улсад гадны улс орноос ирсэн гийчин зочидоо цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” уламжлалт тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн дүрмийг боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж