"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал маргааш /2021.12.13/ 10:00 цагаас ХУД-ийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
НМХГ-ын дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэр гарсан ч тус эмнэлэг нэрээ солин үйл ажиллагаа явуулж буй. МХЕГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд бүртгэлтэй хэдий ч ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Тэгвэл тус эмнэлэгт холбогдох хэргийг маргааш шүүх юм байна.
Швед 2021-12-12 64.119.27.90
ТОДНОМБАТ АХИАД МИНИЙ НАЙЗЫГ АЛЧИЛАА.МИНИЙ НАЙЗ ГАДААДАД БАЙДАГ АМРАЛТААРАА ИРЖ ХАМАРЫН МЭС ЗАСАЛД ОРООД БУЦААД ЯВСАН ТЭНДЭЭ ОЧООД ЭДГЭХГҮЙ ХАВДААД УХААН АЛДСАН ЭМЧИД ҮЗҮҮЛСЭН БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙ НЬ ГЭМТСЭН БН ГЭСЭН. ЭНД МЭС ЗАСАЛД ОРОХДОО ҮЗҮҮЛСЭН ХҮН АЛСАН ХҮН БНА ЦААШДАА Ч а**х ЮМ БН БИТГИЙ ЭНЭ ХҮН ДЭЭР ОР ГЭХЭД ИТГЭЭД Л ОРСОН ИЙМ ЮМ БОЛЧИЛОО ХЭРВЭЭ АСУУДАЛ ХҮНДЭРЭЭД АМЬ НАС НЬ ХОХИРОХ БОЛ БИД ХЭРЭГ ҮҮСГЭХ БО.
Зочин 2021-12-12 185.220.102.7
!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-12 202.126.90.69
МХЕГ асуудал гарсанийх нь дараа баатарлагаар очиж торгодог айлгадаг аргаасаа татгалзаж асуудал гарахаас өмнө олж тогтоогоод айлгаж биш хамтарч, зөвлөж шийддэг болмоор байна шүү.
Зочин 2021-12-12 202.21.108.230
Ямар "АЦАА" зөвлөж мэдэх вэ дээ!!!!