“Тод каннам”-д холбогдох хэргийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

“Тод каннам”-д холбогдох хэргийг маргааш шүүнэ

“Тод каннам”-д холбогдох хэргийг маргааш шүүнэ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал маргааш /2021.12.13/ 10:00 цагаас ХУД-ийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

НМХГ-ын дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэр гарсан ч тус эмнэлэг нэрээ солин үйл ажиллагаа явуулж буй. МХЕГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд бүртгэлтэй хэдий ч ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Тэгвэл тус эмнэлэгт холбогдох хэргийг маргааш шүүх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж