"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн махны ил задгай худалдааг хориглосноор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 12000-14500 төгрөг, хонь болон ямааны мах 8500-10500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрээдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 80-85 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 35-42 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 5000 төгрөг, хонины ноос кг нь 1500-2000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 7000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 10000-12000 төгрөг, цул нь 12500-14500 төгрөг,
- Ямааны ястай мах кг 7500-9000 төгрөг, цул нь 9000-9500 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 8300-9500 төгрөг, цул мах нь 9500-11000 төгрөг,
- Адууны мах 9000-9500 төгрөгийн ханштай байна.
Холбоотой мэдээ