Цаг хожиж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

Цаг хожиж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг хожиж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар нийт нутгийн ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-25 см нэмэгдсэн байна. Гол мөрнүүдийн мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Иймд ард иргэд мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цаг хожих, зам товчлох зэргээр иргэд мөсөн дээгүүр явж, цөмөрч осолдсон есөн тохиолдол өнгөрсөн сард гарсан. Үүнээс болж гурван хүн эндлээ. Тиймээс аль болох мөсөн дээгүүр явахгүй, баталгаат замаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Сүүлийн үед мөс цөмөрч иргэд живсэн тохиолдлууд цөөнгүй гарах болжээ. Өнгөрсөн сард л гэхэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишгэд голын мөс цөмөрч автомашинтай живсэн байна. Тодруулбал,  “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн 58 настай эрэгтэй, 39 настай эмэгтэй нар осолдсон тул аймгийн Онцгой байдлын алба хаагчид автомашиныг татан гаргасан байна. Үүнээс өмнө Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг харвал,

  • 2021.11.08  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт Цагаан нуурын мөсөнд "Пронтер" загварын ачааны автомашин осолдов. Тус автомашинд зорчсон гурван хүний нэг нь амь насаа алдав. Тодруулбал, 30 настай эрэгтэйн цогцосыг алба хаагчид нуурын гүнээс гаргасан бол автомашины тэвшин дээр эсэн мэнд гарсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн.
  • 2021.11.06 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Улаан-Гол гэх хөлдөөгүй нууранд мөс цөмөрч автомашин живсэн.
  • 2021.11.05 Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутаг Дунд нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Аврах багийнхан очиход нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг татан гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол мөстөөгүй байхад нуур гатлахгүй байхыг дахин сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж