Г.Болор-Эрдэнэ дэлхийн аваргын тав дахь медалиа хүртэв | News.MN

Г.Болор-Эрдэнэ дэлхийн аваргын тав дахь медалиа хүртэв

Г.Болор-Эрдэнэ дэлхийн аваргын тав дахь медалиа хүртэв

Г.Болор-Эрдэнэ дэлхийн аваргын тав дахь медалиа хүртэв

Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тав дахь алтан медалиа хүртэв. Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд өрсөлдөж буй тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй шилдэг тамирчин юм.

Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ойд дэлхийн аваргын алтан медалиар бэлэг барьсан түүний амжилтыг олон хүн цахим хуудастаа хуваалцжээ.

Тамирчдаа сайн бэлтгэсэн дасгалжуулагч, Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарт мөн монголын таеквондогийн холбооноос халуун баяр хүргэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард "Токио-2020" зуны паралимпийн наадмын таеквондогийн тэмцээнд мөн амжилттай тэргүүлж байсан. Харамсалтай нь хоёрдугаар үе дээрээ Туркийн тамирчин Махмут Боцекетэй тоглож, нийт 23-22 онооны харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгасан билээ. Г.Болор-Эрдэнэ нь 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анужин 2021-12-12 202.9.46.39

Энэ залуугын тухай дахин дэлгэрэнгүй мэдээ бэлтгэж нийтэд алдаршуулна уу! Нийтлэл маш дутмаг болсон байна. Холбоо молбоо юу байдаг юм тэрэн дээр нь очоод энэ залужгын тухай дэлгэрэнгүй тодруулж асуугаад өгөөч гэж аминчлан хүсч байна. Бүр дэлхийн 5 удаагын аварга хүн байна шүү дээ!!!!!

Avatar

Зочин 2021-12-12 132.194.33.142

Mashin zasbar zaigaa bari.

Avatar

mglchuud 2021-12-12 64.119.19.76

ter baruun zvvngvi taraagaad bdag gaviyat aa ogvol taarna

Avatar

Зочин 2021-12-12 185.220.102.7

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-12 84.247.50.48

Хэ хэ хаашай юм бэ? ногоон хөх үстэй юмуу даа энэ чинь? Муухай юмаа!

Avatar

Зочин 2021-12-12 192.82.77.124

Мундаг дайчин хөдөлмөрч залуу юмаа. Төр засаг нь нүдээ аниад чихээ бөглөөд өнгөрөөчих юм аа

Avatar

Зочин 2021-12-12 107.77.212.169

Wow l daa. Bayar Hurgey!!! Solongos zaluu shg haragdlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж