Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тав дахь алтан медалиа хүртэв. Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд өрсөлдөж буй тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй шилдэг тамирчин юм.
Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ойд дэлхийн аваргын алтан медалиар бэлэг барьсан түүний амжилтыг олон хүн цахим хуудастаа хуваалцжээ.
Тамирчдаа сайн бэлтгэсэн дасгалжуулагч, Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарт мөн монголын таеквондогийн холбооноос халуун баяр хүргэсэн байна.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард "Токио-2020" зуны паралимпийн наадмын таеквондогийн тэмцээнд мөн амжилттай тэргүүлж байсан. Харамсалтай нь хоёрдугаар үе дээрээ Туркийн тамирчин Махмут Боцекетэй тоглож, нийт 23-22 онооны харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгасан билээ. Г.Болор-Эрдэнэ нь 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.
Холбоотой мэдээ