Алдартнууд тансаг байшингаа чимэглээд эхэлжээ | News.MN

Алдартнууд тансаг байшингаа чимэглээд эхэлжээ

Алдартнууд тансаг байшингаа чимэглээд эхэлжээ

Алдартнууд тансаг байшингаа чимэглээд эхэлжээ

Ким Кардашиан, Жэмми Фокс, Коуртни Кардашиан, Жэфф Безос зэрэг алдартнууд Калифорниа дахь тансаг зэрэглэлийн байшингаа хэдэн мянган гэрлээр чимэглэжээ. Жэмми Фокс гэхэд 161 мянган м2 талбайтай, 10.5 сая ам.долларын үнэ бүхий тансаг байшингийнхаа үүд хүртэл эгнэсэн бүх моднуудыг өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн байна.

Тэрбээр Лос Анжелесийн "Hidden Valley" дахь уг байшингаа 2007 онд худалдаж авч байжээ. Нийт 1580 орчим м2 хэмжээтэй түүний байшинд унтлагын өрөө 10, угаалгын өрөө 12 байдаг аж. Мөн номын сан, зочны өрөө, хоолны өрөө, бүрэн тоноглолтой дасгалын заал, дээд зэрэглэлийн гал тогоо, өглөөний цай уух өрөө, тоглоомын өрөө зэрэг маш олон тасалгаатай.

Жэфф Безосын хувьд "Sunset Boulevard" дахь 165 сая ам.долларын үнэтэй байшингийнхаа эргэн тойрны моддыг мөн л улаан, ногоон, цагаан гэрлээр чимэглэжээ. 1140 орчим м2 хэмжээтэй түүний байшинд унтлагын өрөө 8, угаалгын өрөө 10 байдаг. Мөн эртний хийцийн задгай зуухтай зочны өрөө, гэрийн дотор болон гадна байрлах бар, тоглоомын өрөө, ажлын өрөө зэрэг байдаг.

Ким Кардашианы хувьд "Hollywood Hills" дэх тансаг харшийнхаа төлөө салсан нөхөр Канье Уэстэд 23 сая ам.доллар төлсөн билээ. Тэрбээр уг харшийнхаа ойр орчим дахь бүх моднуудыг цагаан гэрлээр чимэглэсэн байна. 1400 орчим м2 хэмжээтэй уг байшинг засаж янзлахын тулд хосууд урьд нь 20 сая ам.доллар зарцуулж байсан бол одоо байшингийн үнэлгээ 60 сая ам.доллар хүрчээ. Байшингийн гадаа талбайд хоёр усан сан болон усан үзмийн талбай хүртэл байдаг аж.

Коуртни Кардашианы байшингийн зул сарын чимэглэл нь Кимийнхтэй яг ижил буюу цагаанаар дагнажээ. 1000 гаруй м2 хэмжээтэй түүний байшинд унтлагын өрөө зургаа, угаалгын өрөө ес байдаг. Эдлэн газрын нийт хэмжээ нь 7500 гаруй м2 бөгөөд мэргэжлийн тогоочийн гал тогоо, хүүхдийн тоглоомын өрөө, спа, саун, урсдаг шат, театр зэрэгтэй ажээ.

Эх сурвалж: Foxnews

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-12 185.220.100.253

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-12 111.65.37.253

161 мянган м2 талбайтай genuu?

Avatar

Зочин 2021-12-12 111.65.37.253

Tegsnee түүний байшинд унтлагын өрөө 10, угаалгын өрөө 12 байдаг аж ntr

Avatar

Зочин 2021-12-12 111.65.37.253

Yaj orchuulaad bdiin be

Avatar

Зочин 2021-12-12 66.181.190.56

Газрых нь хэмжээ биз дээ.

Avatar

Зочин 2021-12-12 192.82.81.159

БИД ЭДНЭЭС ИЛҮҮ АМЬДАРЖ ЧАДАХ БАЙСАН ОДОО ХАНГАЛТТАЙ БУЗАР БУЛАЙГ ТЭВЧЛЭЭ ЦААШИД БУЗАР БУЛАЙГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨЖ БАЙХ ТУСАМ ОДООГИЙНХООС БҮҮР ДООШОО ХЭЦҮҮ АМЬДРАНА

Avatar

Зочин 2021-12-12 103.80.210.183

тийм

Avatar

Зочин 2021-12-12 66.181.190.56

Газрых нь хэмжээ биз дээ.

Avatar

Zochin 2021-12-12 67.81.184.102

Гал түймрээс болгоомжил

Avatar

E 2021-12-12 67.161.146.209

Led light don’t worries

Avatar

Зочин 2021-12-12 43.242.243.9

За заа дут … дут.
Монголчуудаа, гэр орондаа ёолк засч чимэглэж хүслээрээ сайхан баярлацгаая.
Бүгдэд сайн сахйныг хүсье!

Avatar

Зочин 2021-12-12 72.196.192.250

Buyntai hvmvvs yumaa !

Avatar

Зочин 2021-12-12 202.55.191.130

Ajil hiideg ulsuud ingej amidardag. manaihan ulsaas mungu avaad hevteh sanaatai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж