Замын-Үүд-Эрээний боомтоор 26 машин нэвтрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

Замын-Үүд-Эрээний боомтоор 26 машин нэвтрүүлсэн

Замын-Үүд-Эрээний боомтоор 26 машин нэвтрүүлсэн

Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор Баасан гаригаас эхлэн тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлсэн. Хил нээгдсэн учраас Эрээн талаас автомашинууд дундын цэг дээр очиж хилээр гарч буй талаар БНХАУ-ын Эрээн хот дахь консул Т.Мөнхгэрэл мэдээлсэн.

Замын-Үүд дэх Гаалийн газар өчигдрийн 20:00 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Өчигдөр гаалийн хилээр уул уурхайн 10, суудлын 16, нийт 26 тээврийн хэрэгсэл хүлээн авч, гаалийн хяналтын бүсийн хяналтад оруулсан байна.

Автомашинууд хилээр гарах явц удаашралтай байгаа аж. Учир нь нэг сар гаруй хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндрэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд шууд гаргаж байгаа юм байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар "Хил хаагдахаас өмнө ачаагаа Хятадын талд буулгаад, тэндээ ачаагүй, гацсан 20 гаруй автомашин хилийн хамгийн наад талын хэсэгт байсан. Тэдгээр автомашинуудыг цааш нь оруулж, бараа ачуулах боломжгүй. Хятадын тал халдвар хамгааллын шаардлага тавьж, зөвшөөрөөгүй. Ачаагүй автомашинууд эхлээд орж ирж байгаа нь тээвэрлэлт хийх замыг чөлөөлж байна гэсэн үг.

Эрээний хилийн хяналтын талбайд ачаатайгаа гаалийн бүрдүүлэлт хийсэн 150 гаруй автомашин бий. Тэдгээр автомашинууд саадгүй орж ирэхээр дарааллын дагуу явж байна.

Эхлээд эдгээр автомашинуудыг оруулж байж чингэлэг тээвэр хийнэ гэж хоёр тал тохиролцсон. Тохиролцсоны дагуу тээвэрлэлт явж байна. Анх удаа Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ бидэнд Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50-иар гаргахаар төлөвлөсөн. Энэ дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдсан" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж