Цар тахлын хязгаарлалтаас болж, Вена хотод жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

 Цар тахлын хязгаарлалтаас болж, Вена хотод жагсаал боллоо

 Цар тахлын хязгаарлалтаас болж, Вена хотод жагсаал боллоо

Австри улсад мөрдөгдөж эхлээд буй цар тахлын тархалтыг зогсоох зорилготой шинэ хязгаарлалтыг эсэргүүцэж Вена хотын хэдэн мянган иргэн Бямба гаригт жагслаа. Уг хязгаарлалтаар иргэн бүр заавал вакцинд хамрагдахыг шаардаж, хэрэв хамрагдаагүй бол гэрээсээ гарахыг хоригложээ.

44 мянга гаруй иргэн оролцсон уг жагсаалд 1400 орчим цагдаагийн ажилтан хяналт тавьж ажиллав.

Жагсаалын үеэр салют ашиглах гэж оролдсон болон амны хаалт зүүх шаардлагыг үл тоомсорлосон гурван хүн баривчлагдсан байна. Хелденплатц талбайгаас эхэлсэн уг жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлчид цасан бөмбөг болон мөсөн дайралтад өртжээ. Мөн нэг сэтгүүлчийн биед халдах дөхсөн байна.

Австрийн хэт барууны үзэлт эрх чөлөөний намын удирдагч Герберт Кикл жагсаалын үеэр хэлэхдээ “Засгийн газар иймэрхүү байдлаар ард иргэдээ залхаан цээрлүүлж байгааг бид ойлгохгүй байна. Эсэргүүцэл цаашид ч үргэлжлэх болно” гэжээ.

Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж Линц хотод 150 хүн, Клагенфуртад 2500 орчим хүн тус тус жагсчээ. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй Австри улс баруун Европын хэмжээнд дахин хөл хорио тогтоосон анхны улс болоод байна.

Вена дахь жагсагчид “Албадан вакцинжуулалтад хамрагдахгүй”, “Хүүхдүүдээс минь савраа тат” гэх зэрэг лоозон барьсан байжээ. Нийт 8.9 сая хүн амтай Австри улсын хувьд цар тахал эхэлснээс хойш 1.2 сая тохиолдол бүртгэгдэж, 13 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuters

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж