Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалиар нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний импорт саарч, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл үүсээд буй. Тэгвэл он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын материалын үнэ гэхэд л 50-90 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортоор орж ирдэг барилгын материалын үнэ 90 хүртэл хувиар, харин дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ 4-6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Барилгын материалын үнэ ийнхүү хурдан хугацаанд огцом өссөн нь цар тахлын улмаас гадаад зах зээл дээр өссөн төмрийн хүдрийн үнийн өсөлт мөн хил гаалийн гацаа, тээвэр ложистикийн асуудлаас болсон гэж үзэж байгаа юм.
Монгол Улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг импортоор авдаг байна. Тэгвэл сүүлийн хоёр жилд импортоор орж ирдэг барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн.
Өмнөх жил 1.5-1.7 сая төгрөгөөр худалдаалагдаг байсан нэг тонн арматур төмөр өнөөдөр 3-3.2 орчим сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Импортоор орж ирж буй барилгын материал дээр өөр бусад зардлуудыг нэмж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд барилгын материалын үнэ ийнхүү өссөнөөр иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж байгааг хэлж байна.
Импортоор орж ирдэг зарим барилгын материалын үнийн өсөлтийг жишээ татвал арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувь мөн тус тус өсжээ.
Эдгээр барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байна.
cpok 2021-12-12 132.194.33.142
udchix sanaatai,xulduux maanags,uupsdud ni baidag l baixad,,dyynaas xylgailchaagyi baigaa,oirtylgyi baixz?
Зочин 2021-12-12 185.220.102.7
!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-12 122.201.31.89
Энэ бол зүгээр л далим. Хүний зовлонгоор, өвчнөөр ашиг олж буй луйварчдыг бурхан тэнгэр, ард түмэн өршөөхгүй. Хариуг нь шуналын микробуудад барьж л таараа…
Badarch taxar 2021-12-12 59.153.114.121
Коронаг далимдуулаад үнээ өсгөж байгаа юм хүний шуналаа гэж !! Эд нар бас дахиад нэг жижиг ханиад шүү юм гарвал бөөн баяр болоод байгаа бараагаа нугалж өсгөнө !! Эд нар йим балай хүмүүс !! Худалдаачин хүнд ганцхөн мөнгө ашиг бодогддог болохоос биш өөр юуч бодогдоггүй юм !! Үүнийг дэлхийн бүх түүх гэрчилнэ !!
Зочин 2021-12-12 103.26.193.181
Юмны өслөө гэдэг чинь улам ядуурал нүүрлэж ард бидэнд ажилийн байр байхгүй бид хоногийн хоолоо яая гэсэн өрх гэр бүл хэдэн зуун мянгаараа байна
Юу нь үнтэй юм худалдаж авах энийг авах хүмүүс монголын чинээлэг хэдхэн хүмүүс авах байх монголынн хэдэн зуун нэнэн ядуу өрх хоногийн хоол болон ходоодоо арагцаах байх монголд бол баян хоосны ялгаа тэнгэр газар зөрөөтэй болсон баян хүмүүс бүх зүйлийг эрх мэдэлдээ авч байна
Энэ брл африкийн араас орж бга монголын эмэгнэл
Зочин 2021-12-12 64.119.20.124
ДОТООДДОО Л ҮЙЛДВЭРЛЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ