Барилгын материалын үнэ 50-90 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

Барилгын материалын үнэ 50-90 хувиар нэмэгджээ

Барилгын материалын үнэ 50-90 хувиар нэмэгджээ

Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалиар нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний импорт саарч, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл үүсээд буй. Тэгвэл он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын материалын үнэ гэхэд л 50-90 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортоор орж ирдэг барилгын материалын үнэ 90 хүртэл хувиар, харин дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ 4-6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Барилгын материалын үнэ ийнхүү хурдан хугацаанд огцом өссөн нь  цар тахлын улмаас гадаад зах зээл дээр өссөн төмрийн хүдрийн үнийн өсөлт мөн хил гаалийн гацаа, тээвэр ложистикийн асуудлаас болсон гэж үзэж байгаа юм.

Монгол Улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг  импортоор авдаг байна. Тэгвэл сүүлийн хоёр жилд импортоор орж ирдэг барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн.

Өмнөх жил 1.5-1.7 сая төгрөгөөр худалдаалагдаг байсан нэг тонн арматур төмөр өнөөдөр 3-3.2  орчим сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Импортоор орж ирж буй барилгын материал дээр өөр бусад зардлуудыг нэмж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд барилгын материалын үнэ ийнхүү өссөнөөр иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж байгааг хэлж байна.

Импортоор орж ирдэг зарим барилгын материалын үнийн өсөлтийг жишээ татвал арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувь мөн тус тус өсжээ.

Эдгээр барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж