Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн 157 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд дотоодын халдвар болон зөөвөрлөгдсөн хэлбэрээр батлагджээ.
- 75 нь Улаанбаатар хотод,
- 80 нь орон нутагт
- 2 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Нас баралтын тухайд 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1960 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 3246 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 43439 нь гэрийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 1267
- Хүндэвтэр –1571
- Хүнд – 345
- Маш хүнд – 63 хүн байна.
Холбоотой мэдээ