Энэтхэгийн ерөнхий сайдын твиттер хуудас хакердуулсан уу? | News.MN

Энэтхэгийн ерөнхий сайдын твиттер хуудас хакердуулсан уу?

Энэтхэгийн ерөнхий сайдын твиттер хуудас хакердуулсан уу?

Энэтхэгийн ерөнхий сайдын твиттер хуудас хакердуулсан уу?

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн твиттер хуудас гэнэт л хандаж болохоо больсон тухай ажлын албанаас нь өнөөдөр (Ням гариг) мэдэгдлээ.

Уг асуудлын талаар Твиттерт албан ёсоор мэдэгдэж, @narendramodi нэртэй ерөнхий сайдын хувийн жиргээний хуудсыг хамгаалалтад аваад байна. Хандалт хийж болохгүй байсан хугацаанд элдэв жиргээ орвол анхаарах хэрэггүй гэж мөн сануулжээ.

Түүний твиттер хуудас даруй 73 сая гаран дагагчтай бөгөөд хэр удаан хугацаанд хандаж болохгүй байх нь тодорхойгүй байна. “Хандаж болохоо больсон талаар мэдээллийг авсан даруйдаа Твиттерээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн” гэж Твиттерийн төлөөлөгч Reuters-д мэдээлжээ.

Яг үүнтэй ижил тохиолдол 2020 онд болж байсан бөгөөд Нарендра Модигийн хувийн твиттер хуудас хандаж болохгүй болж байв. Тухайн үед түүний твиттер хуудсыг ашиглан тусламжийн санд крипто валютаар хандив өргөхийг хэд хэдэн удаа жиргээчдээс хүссэн байжээ.

Эх сурвалж: Reuters

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-12 185.220.102.7

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж