Монгол циркчид Францад дахин тоглоно | News.MN

Монгол циркчид Францад дахин тоглоно

Монгол циркчид Францад дахин тоглоно

Монгол циркчид Францад дахин тоглоно

Дэлхийн хамгийн алдартай циркийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц улсад толилуулахаар болжээ.

Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-нд болох бөгөөд Францад ажиллаж амьдарч буй иргэд өргөнөөр оролцохыг уран бүтээлчид урьсан байна.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Герман улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь баруун Европт хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцох аж.

Монголын бие даасан хөтөлбөр анх 2019 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлж байжээ. Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулдаг онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-12 66.181.179.139

Ta buhend amjilt, az jargal husie

Avatar

Enhtaiban 2021-12-12 202.9.40.207

Gaihaltai hamt olond amjilt husie.Manaihan Mundag hudulmurch shuu.bayr hurgie

Avatar

Зочин 2021-12-12 103.80.210.183

муу хүний балгаар хэрмэл жүжигчид л болж дээ .

Avatar

Зочин 2021-12-12 185.220.100.253

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

bold 2021-12-12 202.126.88.133

mundag shvv amjilt hvse

Avatar

болдоо 2021-12-12 66.181.179.43

баяр хүргэе, залуус байргүй ч гэсэн хөдөлмөрлөж чадаж бна шүү ….

Avatar

Уншигч 2021-12-12 192.82.91.107

Хөөрхий монголдоо циркийн байраа булаалгасан тэгээд тэнээл тоглож явна даа!

Avatar

Зочин 2021-12-12 64.119.23.115

ХӨӨРХИЙ ХЭРМЭЛ МОНГОЛ ЦИОКЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж