Эмнэлгийн цаг цахимаар авснаар ачаалал 2-3 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн цаг цахимаар авснаар ачаалал 2-3 дахин нэмэгджээ

Эмнэлгийн цаг цахимаар авснаар ачаалал 2-3 дахин нэмэгджээ

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд улсын эмнэлэгт үзүүлэх тохиолдолд цахимаар цаг авах боломжтой болсон. Ингэснээр эмнэлгийн ачаалал өмнөх үеэс 2-3 дахин нэмэгдсэн байна.

Зайлшгүй шаардлагатай иргэд нарийн мэргэжлийн эмч дээр үзлэгийн цаг авах тохиолдолд тухайн өдрөөс хойш 21-40 хүртэлх хоногийн хугацаанд дугаар олгосон байгаа аж. Цахимаар дугаар олгохоос өмнө оочерлож байгаад биечлэн очиж дугаар авахад 7-14 хоногийн дараа авдаг байжээ.

Энэ нь яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хүнд чирэгдэл учруулж, хувийн эмнэлэгт үзүүлэх гэсэн ч төлбөр өндөр учир оочероо хүлээхээс өөр сонголтгүй болжээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар улсын эмнэлгүүдийн хүлээн авах тасгаас асуухад “Цахимаар болон утсаар иргэд дугаар авч байгаа. Эмнэлэг дээр ирээд оочерлож байгаад дугаар авсан ч ялгаагүй 14-21 хоногийн дараах дугаар авна. Дугаар олголтын хувьд үзлэгийн ачаалал ихэссэн, зарим тоног төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор хойшилж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эмч ажилтнуудын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ч Covid-19-өөр өвдсөн хүн олон бий. Мөн цар тахлын ачааллын үед ихэнх орыг Covid-19-тэй хүмүүс авахад төлөвлөж байсан. Энэ нь ачаалал хүндрэхэд нөлөөлсөн” гэх хариултыг өглөө.

Ямартай ч улсын томоохон эмнэлгүүдэд хандах иргэд аль ч тасагт үзүүлэхээс үл хамаарч очер хамгийн багадаа 14 хоног хүлээлгэж буй юм. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна гэсэн ч Covid-19-ийн тохиолдлуудад л төвлөрч ажиллаж байгаад иргэд бухимдаж байна. Учир нь бусад өвчний тохиолдол, тархалт цар тахлын хугацаанд нэмэгдэж, хүндэрсээр байгааг яам анхаарахгүй байгаа гэж иргэд хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж