Бөхчүүд допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

Бөхчүүд допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамрагдав

Бөхчүүд допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамрагдав

Үндэсний бөхийн барилдаанд допинг буюу сэргээш хэрэглэсэн гэх асуудал жил бүр яригддаг. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж буй талаар Монголын үндэсний бөхийн холбооноос удаа дараа мэдээлэл хийж байв. Харин энэ удаа хэвлэлд хандахаас илүүтэй бөхчүүдэд зориулан сургалт зохион байгуулжээ. Тодруулбал, МҮБХ, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас хамтран багш, дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт хийсэн байна. Сургалтыг өчигдөр /2021.12.11/ Бөхийн өргөөнд зохион байгуулжээ.

Сургалтад МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Допингийн эсрэг үндэсний байгууллагын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа, БТУХ-ны шинэжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн н.Алтанзул, Анагаах ухааны албаны дарга Н.Булган нар оролцсон байна.

Сургалтаар допингид хамаарах эм бэлдмэлийн талаар, зөрчил гаргасан бөх олон улсын тэмцээнд оролцож болох эсэх, шинжилгээний үнийг сумын заан залуу бөхчүүдэд бууруулж болох эсэх зэрэг асуудлаар бөхчүүд хэлэлцсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж