"Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно"

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

"Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно"

"Боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэвэл, торгоно"

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх шатны боловсролын байгууллага шинэ жил тэмдэглэхийг хориглосон байна. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаалаар арванхоёрдугаар сарын 8-нд танхимын сургалтыг зогсоох шийдвэр гарсан.

Тэгвэл энэ талаар эцэг, эхчүүд цахим хуудастаа дургүйцлээ илэрхийлжээ. Цахим хуудаст бичсэн сэтгэгдлүүдээс харвал хөл хорионы хугацаанд хоёр жил хоригдсон хүүхдүүд баярлах эрхтэй. Covid-19-ийн тархалт хумигдаж байхад хүүхдүүд баярлаж болно. ЭМЯ бодлогогүй ажиллаж цар тахлын тархалтыг алдсан байж горыг нь хүүхдүүдээс хайж байна гэхчлэн бичжээ.

Харин энэ асуудалд ЭМЯ-ны зүгээс цар тахлын шинэ мутаци гарсан учир баяр, ёслолын үйл ажиллагааг тэмдэглэхээс татгалзах нь зүйтэй гэдэг байр суурьтай буй аж.

Шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгосон. Хэрэв, хориглосон арга хэмжээг зохион байгуулбал Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
БурууБуруу
18
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж