Худалдааны төвд 15, их сургуулиудад 2 явуулын цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Худалдааны төвд 15, их сургуулиудад 2 явуулын цэг ажиллана

Худалдааны төвд 15, их сургуулиудад 2 явуулын цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.12.12/170 суурин, хоёр явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад хоёр явуулын баг ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд бчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 33, хоёр дахь тунд 56, нэмэлт сэргээх тунд 1710, нийт 1799 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.9 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.0 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.162 (76.7 хувь), 16-17 насны 26.855 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж