Өмнөд Солонгосын засгийн газраас ирэх долоо хоногт зүүн эргийн дагуу хөлөг онгоцноос байлдааны сумаар буудаж, цэргийн сургуулилалт хийх тухай анхааруулга гаргажээ.
Өмнөд Солонгосын далай тэнгисийн агентлаг болон Жанжин штабаас хамтран гаргасан мэдэгдэлд, ирэх Даваагаас -Баасан гаригийн хооронд Зүүн тэнгист цэргийн сургуулилалт хийх тухай анхааруулсан аж. Мөн Докто арлын ойролцоо хийгдэх цэргийн сургуулилалтын талаар Японы талд мэдэгдсэн тухай ч дурджээ.
Өмнөд Солонгос нь Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөнөөсөө хойш Зүүн тэнгист эргүүл гарган ажиллуулах замаар Докто аралд хяналтаа тогтоох аргыг хэрэглэсээр ирсэн Тус бүлэг арал нь хоёр орны хооронд олон жилийн турш эзэмшлийн маргаантай явж ирсэн.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ